Малын галзуу өвчин гарчээ

Г.Цэнд-Аюуш

        Говь-Алтай аймагт сүүлийн хоёр хонгийн байдлаар дөрвөн сумын нутаг дэвсгэрт галзуу өвчний долоон тохиолдол бүртгэгджээ.Галзуурсан малыг устгалд оруулсан бөгөөд айлуудын малд галзуу өвчний эсрэг вакцинжуулалтыг хийж эхэлсэн байна.Харин чоно галзуурснаас үүдэж айлын мал, нохой руу дайрч хазсанаас болж галзуу өвчин гарсан байна. Түүнчлэн Баянхонгор аймагт  галзуу өвчний шинж тэмдэг илэрч, тэмээ галзуурсныг устгаж, вакцинжуулалт хийж, хорио цээрийн дэглэм тогтоожээ.

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.