
Г.Цэнд-Аюуш
Урин дулаан цаг айлчлан ирж Монгол орны гол, мөрөн, нуурууд эхнээсээ хайлж эхэлж байна. Гол нууруудын толио болон өргөн, гүний хэмжээ, мөсний зузаан харилцан адилгүй байдаг. Зам товчлох, цаг хэмнэх зорилгоор голын мөсөн дээгүүр явснаас болж мөс цөмөрч амь нас болон эд хөрөнгөөрөө хохирох явдал элбэг гардаг. Энэ сард Баян-Өлгий аймгийн Долоон гатлага багийн нутаг “Цагаан гол”-ын мөсөн дээгүүр мотоцикльтой зорчиж явсан 2 иргэн мөс цөмөрсний улмаас харамсалтайгаар амь насаа алдсан. Мөн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит багийн нутаг “Зэвсгийн нуур”-ын мөсөн дээгүүр унадаг дугуйтай зорчиж явсан иргэн Э /56 настай, эрэгтэй/ мөс цөмөрсний улмаас нас баржээ.Эг, Бэлтэс, Шишхэд, Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Барх, Онон, Хэрлэн, Ховд, Буянт, Булган, Завхан, Түй, Онги зэрэг голуудын нутгаар нутаглаж буй иргэдийг зам товчлох, цаг хэмнэх зэргээр мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Ус судлалын сектороос анхааруулж байна.