
Ардчилалын анхдагчдын нэг С.Зориг агсан сэрүүн тунгалаг байсан бол өнөөдөр 53 насыг зооглох байлаа. 4 сарын 20 нд тохиодог төрсөн өдрөөр нь түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг. Ах, дүү, хамаатан садангуудаас нь гадна ИЗНН,АН-ын удирлагууд болон МоАХ-ны гишүүд хүндэтгэл үзүүлдэг билээ. ИЗНН-ын дарга С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг, АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар болон намын гишүүд, дэмжигчид хүрэлцэн ирсэн байлаа. Хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээр ирсэн иргэд С.Зориг агсан амьд сэрүүн байсан бол Монголын төрд их зүйлийг хийж улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах байсан.Харамсалтай нь хэргийн эзэн илрэхгүй олон жил болж байгааг ярьж байсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Оюун "Миний ах амьд сэрүүн байсан бол өнөөдөр 53 нас хүрэх байв. Ардчиллын 25 жилийн хугацаанд үлдсэн хамгийн том хар толбо энэ хэрэг юм. Өнөөг хүртэл илрэхгүй байгаа нь харамсалтай. Цаг үргэлж энэ хэргийн буруутанг илрээсэй гэж залбирдаг. Монгол хүн бүрийн сэтгэлд ахын минь хэлсэн “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж үг бий. Хүн бүр саруул ухаанаар улсынхаа төлөө хамтран ажиллаад нэг нэгнийгээ ойлгоод урагшлах нь маш чухал. Хоёр талаас мөргөлдөхөөс буцахааргүй болчихсон тэр үед ч гэсэн саруул ухаанаар хандан ойлголцож, цус урсгахгүйгээр зөвшилцлийн аргаар явах ёстой гэдэг зарчмыг хатуу баримталж байсан" гэж дурсан ярьж байлаа.
Сэтгэгдэл (1)