

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй "Жигүүр Гранд" ХХК-ийн барилга дээрээс хүн унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр буюу бямба гаригт тус барилгад лифтчинээр ажиллаж байсан 40 гаруй насны эрэгтэй лифтнээс доош унаж хүнд гэмтсэн байна. Яаралтай түргэн тусламж дуудан ГССҮТ-д хүргэсэн боловч гэмтлээ даалгүй нас баржээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж. Уг хэрэгт тус компаний ажилтнуудыг сэжигтнээр тооцон шалгаж байна.Хэргийн тухайд "Жигүүр Гранд" компаний зүгээс харамсаж буйгаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл (1)