
Мария Хосе Кристерна гэх эмэгтэйг өнөөдөр мэдэхгүй, танихгүй хүн гэж үгүй болсон. Тэрээр өдгөө 37 настай, 4 хүүхдийн ээж юм. Марияагийн биеийн 90 гаруй хувь нь шивээс, персинг, арьсан доорх суулгацуудаар бүрхжээ. Энэ ч утгаараа мэргэжлийн шивээсчин түүнийг “Вампир эмэгтэй” гэх нэртэй болжээ. Олон хүмүүс түүний энэ байдлыг хараад таашаадаггүй ч тэр “энэ бол миний амьдралын хэв маяг, Надаас өөр хэн ингэж чадах юм” хэмээн итгэл төгс хэлдэг.

















