Хүнийг “алхаагаар” нь шинжих

        Хамт алхаж байгаа хүнээ та алхаагаар нь шинжээд үзээрэй. Таны хамт алхаж байгаа хүн том том алхаж байна уу? Тэгвэл тэр хүн маш цайлган сэтгэлтэй боловч яхир зантай нэгэн юм. Хүн бүр өөр хэмнэлийн алхаагаар алхдаг. Та сонжихыг хүүсэн хүмүүсийнхээ алхааг сайн хараад аваарай.

Том том алхдаг хүмүүс үгэнд оромтгой байдаг

        Ингэж алхдаг хүмүүс голдуу цайлган сэтгэлтэй боловч маш яхир байдаг. Хэрвээ таны ойр дотны хэн нэгэн чинь том том алхалдаг бол тэдний "судсыг" барихад амархан гэж хэлмээр байна. Тэд хүний үгэнд оромтгой. Түүнийгээ нуух гэж хичээдэг ч амжилтад хүрдэггүй. Албан тушаалд төдийлөн сонирхолтой биш боловч нэг л мэдэхэд өндөрлөгт хүрсэн байдаг. Эс бөгөөс бүр шаварт унах нь ч бий. Ийм алхаатай хүмүүст археологич, техникч, олон нийтийн харилцааны мэргэжил илүү тохиромжтой. Харин том алхдаг эмэгтэйч үүд эр нөхрөө жинхэнэ жаргаагч байж чаддаг.

Ойр ойрхон алхдаг хүмүүс

        Ойр ойрхон алхдаг хүмүүс нэг итгэсэн хүндээ маш үнэнч ханддаг. Харин тэдний итгэлийг нь авсан хүн  түүнийг нэг л удаа гомдоовол хэзээ ч өршөөдөггүй насан туршийн "өстөн" болдог. Дотуур тамиртай боловч жижигхэн зүйлд бүдэрдэг гэмтэй. Тэд нас ахих тусам жинхэнэ "чоно" болж хувирдаг. Ийм хүмүүс үр хүүхдээ их эрхлүүлдэг  эцэст нь тэднийхээ "боол" болох нь элбэг байдаг. Харин эрчүүдийн хувьд хайр халамж буцалж байдаг боловч түүнийгээ төдийдөн ил гаргадаггүй. Ойрхон гишгэдэг хүмүүс багш, инженер, нисэгчийн мэргэжил тохиромжтой.

Гутлаа ханзартал гүйдэг хүмүүс

        Үргэлж л гүйх шахам явдаг буюу гутлаа ханзартал гүйдэг хүмүүс тусархаг цайлган сэтгэлтэй. Хэнийг ч уучилж чадах уужим сэтгэлтэй, Тэд хүний төлөө төрсөн мэт байдаг. Иймээс тэд амьдралдаа алдах нь элбэг. Энэхүү бурхнаас  заяасан унаган төрөлх зан аашийг нь хүмүүс эвдэх болгонд жинхэнэ "хашир" нэгэн болон хувирдаг  байна. Гүйх шахам явдаг эрчүүдэд сексийн гайхамшигтай чадвар оршдог бөгөөд тэд урт насалдаг. Уурхайчин, хөгжимчин, худалдааны ажилтны мэргэжил илүү тохиромжтой. Оюуны асар их нөөцтэй тэд яаруу зангаасаа болж энэ чадвараа бүрэн ашигладаггүй.

Өвдгөө хавирч явдаг бол

        Таны найз тань өвдгөө хавирч явдаг бол цоглог найзархаг хүн юм байна. Гэвч тэд үргэлж алддаг. Энэ үйлдэл нь санамсаргүйгээр найзыгаа юмуу ойр дотныхоо хүнийг ангал руу түлхэхэд хүргэдэг. Тэдний зан чанарыг нээж чадсан хүн л найз нь болж чаддаг. Эрчүүдийн хувьд өөртөө итгэлгүй, илүү үгэнд дуртай. Бэлгийн олон хавьтагчтай байхыг юман чинээ боддоггүй. Итгэсэн хүндээ өврөө нээхээс ч буцахгүй энэ төрлийн эмэгтэйчүүд ил хэрнээ нууцлаг төрхтэй. Хүнд амархан гомддог ч дорхноо мартчихдаг гэмтэй. Ихэмсэг байхыг боддог боловч нэг л мэдэхэд ангалзаад сууж байдаг. Ихэнх нь бүжигчин, жолооч, эмийн санч болдог.

Бөгсөө "хаялж" явдаг бол

        Аальгүйчүүдийн гол төлөөлөгч тэд маш авьяаслаг байдаг. Хамгийн онцгүй зан нь мөнгө харахаараа сэргэдэг бөгөөд энэ үедээ хүн алахаас буцдаггүй. Нэр төрд дуртай тэд үнэн голоосоо хайрлана гэдгийг мэддэггүй амиа бодогчид. Тэдний хүн таних чадвар төдийлөн сайн биш боловч азтай. Дуучин, сэтгүүлч, зураач, цэргийн мэргэжил илүү тохиромжтой.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.