Савантай ус автомашинд чухал нөлөөтэй


Та засварын газар втулк резинээ солиулах гэж очдог байх. Хуучныг нь мулталж аваад шинэ резинийг прэссээр ч юмуу алхаар цохиж хийх үед зууралдаад орохгүй зовооно. Тэгэхэд хамгийн түрүүн тослох бодол орж ирж нөгөө ажилласан масло ч юмуу, ямар нэг тос түрхэх болно. Түрхээд хийчлээ. Машин гоё боллоо. Яваад л байна. Жил явлаа доогуур дуу ороод байна. Жилийн өмнө л солиусан юм сан гэж бодно. Нөгөө түрхсэн масло чинь резинийг нь зөөлрүүлээд холхио үүсч байгаа юм. Савантай ус түрхэж хийсэн бол резин зөөлөрч муудахгүй, бас үүрэндээ наалдаж хөдөлгөөнгүй байх байсан. Хуучин машинууд орж ирээд анх гарсан втулктэйгээ 100 мянга илүү явсан байдаг. Гэтэл шинийг сольсоны дараа 100 байтугай 10 мянга ч явж чадахгүй болдог нь дээрх шалтгаантай юм.


 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • монгол хүү (202.55.191.76)
    за сайн зөвлөлгөө байна. за мэдлээ, баярлалаа
    2015 оны 04 сарын 20 | Хариулах