Жүжигчин Р.Анхням Алтан гадас одонгоор шагнагдлаа

        

Чонон сүлд киноны Галсмаагийн дүрийг чадварлагаар бүтээсэн соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Р.Анхнямыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор шагнасан байна.Шагналыг  УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр 'Чонон сүлд' киног найруулсан Оскарын шагналт, Францын нэрт кино найруулагч Жан Жак Анно болон  Монголын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзах үеэр гардуулсан байна. Найруулагч Жан Жак Анно хэлэхдээ; “Р.Анхням бол маш авяаслаг мэдрэмжтэй сайн жүжигчин. Энэхүү кинонд хамтран ажилласандаа талархаж байна. Мөн намайг ирэх үед жүжигчин маань төрийн шагнал хүртэж байгаад талархаж байна” гэж онцолсон юм. Жүжигчин Р.Анхням  нь Оскарын шагналт найруулагчийн найруулсан “А” зэрэглэлийн киноны гол дүрийг анх удаа бүтээсэн төдийгүй Монголын тайз дэлгэцийн урлагт үнэтэй хувь нэмэр авъяаслаг  жүжигчин бүсгүй юм. Анх “Мөрөөдлийн хөлөг онгоц”, олон ангит кинонд тоглож үзэгчдийн танил болж байсан бол түүнээс хойш “Сексийн эрх чөлөө”, “Гурван шөнө хоёр өдөр”, “Хайрын эрэлд” гээд олон кинонд тоглож байсан билээ. Харин “Гаадан Мээрин” киногоороо БНХАУ-д танигдаж Монгол жүжигчнийхээ хувьд гадаад зах зээлд гарч дэлхийд танигдах анхны түүчээ нь болсон билээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.21.106.157)
    Сайхан байна шүү дээ баяр хүргэе .
    2015 оны 04 сарын 20 | Хариулах
  • Биси (203.91.117.4)
    Гэхдээ Анхням бол гайхалтай авъяаслаг жүжигчин
    2015 оны 04 сарын 20 | Хариулах
  • ДЦ (202.180.216.234)
    төр маань эмэгнэлтэй
    2015 оны 04 сарын 20 | Хариулах
    • odnoo
      gantumur guai ta bolovsroliin sistemee neg haraachee dampuurch bna shuu dee end tend shagnal uguh yah be.
      2015 оны 04 сарын 20