
Монголын нийгэм, улс төр, намуудын талаар олон нийтийн санал бодлын судалгааны шинэ дүнгээ "Сант марал" сан танилцуулжээ.
Улаанбаатар хот болон Хэнтий, Увс, Төв, Өвөрхангай, Архангай, Дундговь аймгийн 1200 иргэнийг гуравдугаар сарын 27-с дөрөвдүгээр сарын 12- ны хооронд хамруулан санал авсан байна.
Судалгааны “Хэрэв маргааш УИХ-ын сонгууль болвол Та аль намын төлөө саналаа өгөх вэ?” гэсэн асуултад МАН хамгийн их буюу 21.6 хувийн санал авчээ.
Хэрэв маргааш УИХ-ын сонгууль болвол Та аль намын төлөө саналаа өгөх вэ? (НИЙТ)
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
| Мэдэхгүй: 31.1 | МАН: 21.6 | АН: 18.3 | МАХН: 10.5 | ИЗНН: 2.4 | Өөрнам: 1.8 | МҮАН: 0.9 |
Улаанбаатар хотод АН хамгийн их санал авсан байна.
Хэрэв маргааш УИХ-ын сонгууль болвол Та аль намын төлөө саналаа өгөх вэ? (ХӨДӨӨ)
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
|
| Хариулаагүй: 12.1 | МАН: 25.4 | АН: 17.4 | МАХН: 8.3 | Өөр нам: 4 | Мэдэхгүй: 31.8 |
Хэрэв маргааш УИХ-ын сонгууль болвол Та аль намын төлөө саналаа өгөх вэ? (УЛААНБААТАР)
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
| Хариулаагүй: 15.2 | Өөр нам: 5.2 | МАХН: 13.6 | АН: 19.6 | МАН: 16.2 | Мэдэхгүй: 30 |
Судалгаа, санал асуулгын “ТОП 10" улстөрчдийг нэрлэж жагсаахад хот, хөдөөд УИХ-ын гишүүн С.Ганбаатар тэргүүлжээ.
“ТОП 10" улстөрчид:
С.Ганбаатар 34.3%
Н.Энхбаяр 17.6%
Г.Уянга 11.6%
Б.Бат-Эрдэнэ 9.2%
Х.Баттулга 8.9%
Ц.Элбэгдорж 8.8%
С.Жавхлан 6%
Ц.Даваасүрэн 5.9%
Ц.Нямдорж 5.5%
М.Энхболд 5%












Сэтгэгдэл (1)