
Цагдаагийн байгууллагын эрх зүйн хүрээнд алба хаагчдын хувцасны загвар болон материал чанарыг сайжруулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 143 дугаар зарлигаар батлагдсан. Засгийн газрын 2001 оны 122 дугаар хавсралтанд нэмэлт өөрчлөлт оруулж цагдаагийн байгууллагын алба хаагчдын дүрэмт хувцас, хэрэглэлийг шинэчлэх ажил хийгдсэн бөгөөд нэг цагдаа ёслолын, өдөр тутмын , албаны гэсэн гурван төрлийн хувцастай байхаар тогтжээ 2013 онд цагдаагийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хувцасны хангамжинд 5.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Гурван төрлийн хувцас нь нийлээд 200 мянган төгрөгт багтана гэж тооцоолсон байна. Хоёр жил тутамд ЦЕГ-ын ажилчдын хувцасыг төрөөс шинэчилж өгдөг. Энэхүү хувцасны загварыг эрдэмтэн судлаачидтай хамтран Турк улсын сүүлийн үеийн нано технологоор хийжээ. Гутал нь -15 хэмийн хүйтэнд дулаанаа алддаггүй, хөдөлгөөнд саад болдоггүй олон давуу талтай. Мөн Цагдаагийн байгууллагын ажилчдын ажил үүргээ биелүүлэх нөхцлийг хангасан, шинэлэг, чөлөөтэй, хөнгөн цоо шинэ өнгө төрхийг бүрдүүлсэн гэх сурталчилгаануудыг сүр дуулиантайгаар хийж байсан. Харин энэхүү хувцас нь Турк улсад чанартай сайн материалаар хийгдлээ гэсэн сүр дууиантай сурталчилгаа хийгдээд амжсан.Гэтэл энэ хувцас хужаад хийгдсэн талаар Улсын их хурлын гишүүн Х.Баттулга өөрийн пэйж хуудаснаа нийтэлжээ. Хэрэв энэ нийтлэл үнэн бол шударга гишүүн Х.Тэмүүжин маань үндэсний ганц үйлдвэр “Бөртэ”-г үнсэнд хаясан шалж мэт орхижээ. Монгол улсын сүр хүч болсон цагдаагийн албан хаагчид маань дэлгүүрийн манаач шиг харагдах нь өрөвдөлтэй биш гэж үү?

Сэтгэгдэл (2)