Авлигатай тэмцэгчид УИХ-ын гишүүн Н.Уянгаас мэдүүлэг авчээ

        Ерөнхий сайд асан С.Баярын гадаад дахь үл хөдлөх хөрөнгөний асуудал ил гарч багагүй шуугиан дэгдээсэн. Үүнийг УИХ-ын гишүүн Г.Уянга олны өмнө ил гаргасан юм. Тэгвэл энэ асуудалтай холбоотой АТГ-аас Г.Уянгын дуудаж мэдүүлэг авчээ.
 
Энэ талаар Г.Уянга гишүүн " Өчигдөр өглөө АТГ-аас ирж Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой мэдээллийг шалгаж эхэлснийг мэдэгдээд надаас тодруулга авлаа. Миний бие golomt.org байгууллагаас ирүүлсэн дараагийн нэмэлт баримтыг гаргаж өглөө.  Нью Йорк хотын Бүртгэл Мэдээллийн Агентлагийн вебсайт дээр ийм 4 баримт байна.

Tус бүр 2 хэсгээс бүрдсэн. Үүнд байшин худалдаж авсан/зарсан тухай Нью Йорк хотын Бүртгэлийн Агентлагийн бүртгэлийн баримт, мөн эзэмшигч нэр өөрчлөгдсөн тухай СӨХ-д явуулдаг мэдэгдэл байна. Бүх баримт бичиг нотариатаар баталгаажсан.

Баярын Нандин гэгч 16 West XXK компаниас байшин худалдаж авсан тухай бүртгэлийн баримтууд.

Эхний 1-р хуудсанд:

· Баярын Нандин гэгч 16 West XXK компаниас байшин худалдаж авсан тухай
· Нью Йорк хотын бүртгэл мэдээллийн агентлагт бүртгэгдсэн өдөр --2007-12-11
· Бүртгэлийн хураамж--$67
· Өргөдлийн хураамж--$75
· Нью Хотын үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх татвар --$12986.5

Цааш нь 2-7 хуудсанд үл хөдлөхийн нотариатаар баталгаажсан гэрээ, үл хөдлөхийн дэлгэрэнгүй тайлбар.
9-11 хуудсанд Нью Йорк мужийн үл хөдлөх хөрөнгийн арилжааны тайлан
9-р хуудсан дээр арилжааны нийт дүн $911, 333 гээд бүгдийг нь өглөө" гэв.
 
Харин Г.Уянгын дэлгэсэн баримтын талаар С.Баяр тайлбар хийхдээ "Би солиотой биш. Нэг газар долоон байшингаар яах вэ. Удахгүй Монголд очиж учрыг нь олно " гэсэн юм.
 
Г.Уянгын АТГ-т өгсөн мэдүүлэгтээ дэлгэсэн баримтууд

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (67.162.131.88)
    ingej ih hulgai hiicheed yal avdaggui zugaalaad baijiidag n uneheer mongold huuli baidiimuu gej bododgdmoor jiriin irgen baisan bol tsaazluulah baih daa
    2015 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.20.113)
    Монголын ард түмэнд их юм хийсэн гэнэ үү. Ёстой хуцваа түүн шиг монголчуудыг доромжилсон хүн байхгүй шүү. Үймээн зохион байгуулж өчнөөн олон залуусыг шоронд хорьж 5 сайхан аавын хөвгүүдийг гудамжинд нохой мэт буудан хороож доромжилсон. Одоо мөнгө угаачихаад түүнийгээ үгүйсгэж доромжилж байна. Тэр хуучин шинэ эхнэртэй нь үнэн үү мөн төрсөн охидтой нь үнэн үү. Тэгвэл мөнгө угаасан нь гарцаагүй
    2015 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (49.0.162.70)
    Uyanga shoudhaa boliochee huwiin kareeraa osgoh gl daraagin songuulida beldeel ard tumnii elch bolj haragdah gl.
    2015 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.229.121.108)
    Монголын ард түмний төлөө хийсэн юм ихтэй л хүн С. Баяр. Ямарч байсан өөрийнхөө хувийн эрх ашгийн төлөө Уянга шиг худлаа ярьж их хуралд гараагүй л байх. Үнэн тогтоогдоно доо.
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • уих-н гишүүн (122.201.21.225)
    баяр зоригт гэх мэт луйварчингууд их баяжсаан баяжсан
    2015 оны 04 сарын 16 | Хариулах