

Цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн дөрөвдүгээр сарын 15-16-ны хооронд зөрчлийн 1348 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 43 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 30 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 8 хүн, хулгайлах гэмт хэрэг 15, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 3, танхайрах гэмт хэрэг 8, зам тээврийн хэрэг 10, осол 13 гарч 12 хүн гэмтсэн байна.