

Манай улс өнгөрсөн онд БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлтээ илэрхийлсэн. Энэхүү хүсэлтийн дагуу 2014 онд БНХАУ-ын чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын гэрчилгээ, бүртгэлжүүлэлтийн газраас мэргэжилтнүүд ирж мах нядалгааны болон боловсруулах үйлдвэрүүдэд тандалт судалгаа, эрсдлийн үнэлгээ хийсэн юм. Дулааны аргаар боловсруулсан 20 орчим төрлийн үхэр, хонины мах, махан бүтээгдэхүүнийг Хятад улсад экспортлох зөвшөөрлийг “Мах маркет”, “Монгол эко мах” ХХК-иуд, Үхэр хонины махны нядалгааны үйлдвэрийн зөвшөөрлийг “Мах маркет”,”Грийн грейс ланд”, “Монгол эко мах”, “Дархад мийт фүүд” гэсэн 4 компанид олгожээ. Харин “Хаан хүнс” ХХК-ийн адууны махны боловсруулах үйлдвэрийн хувьд хөлдөөсөн бууз баншийг экспортлох зөвшөөрлийг авчээ.
Сэтгэгдэл (3)