

Дэлхий нийтэд жолооны шалгалтыгн цахим хэлбэрээр өгдөг болсон. Харин манай улс уг жишгээр жолооны шалгалтыг цахим хэлбэрээр өгөх боломжтой болж байгаа гэнэ. Тодруулбал жолооны шалгалтыг ирэх зургадугаар сард багтаан цахим хэлбэрээр авдаг болох бөгөөд одоогоор шалгалт авах програм хангамжийг бэлэн болгож, анги танхимыг тохижуулж байгаа юм байна. Хэрэв энэ танхим бэлэн болчихвол олон улсын жишгээр жолооны шалгалт авдаг болох боломж бүрдэх аж.