
Н.ДӨЛ

Эрүүл мэнд,спортын яамны шуурхай удардлагын төвтэй холбогдож, улаан бурхан өвчний дэгдэлт намжиж байгаа эсэхийг тодруулав.
-Сүүлийн үед улаан бурхан өвчинтэй нэлээд тэмцэж байна. Үр дүн ямар байна вэ?
-Өчигдөр буюу 4 дүгээр сарын 14-ний байдлаар Улаанбаатар хотын долоон дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт улаанбурхан өвчний 1258 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүний 254 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.Өмнөговь аймгийн цэргийн ангид улаанбурхан өвчний сэжигтэй 24 тохиолдол бүртгэгдсэн. Өвчтнүүд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
-Монгол Улсад энэ өвчнийг устгасан гэж гурван жилийн өмнө ХӨСҮТ-ийн дарга мэдэгдэж байсан. Гэтэл яагаад улаан бурхан дэгдээд эхлэв?
-Монгол Улс улаан бурхан өвчний тархалтыг таслан зогсоосон орон болсон. Гэхдээ энэ нь бүрэн устгасан орон бол биш. Дэлхий даяар энэ өвчнийг устгаж чадаагүй байхад аль нэг улс энэ өвчнийг устгаж чадахгүй. Тиймээс энэ өвчин дэгдэлт хэлбэрээр гарах, тархалт, тархалтыг нь зогсоож чадсан улс болсон гэсэн үг. Улаанбурханаас урьдчилан сэргийлэхэд хавсарсан вакцин хэрэглэдэг. Улаанбурхан, улаанууд, гахайн хавдрын эсрэг хавсарсан вакцины эхний тунг хүүхдийг есөн сартайд нь, хоёр дахь тунг хоёр настайд нь хийдэг. Ингэснээр хүүхэд дээрх өвчнөөс сэргийлэгдэх боломжтой болдог.
Өнгөрсөн гуравдугаар сараас улаанбурхан өвчин гарлаа. Өвчилж байгаа хүүхдүүдийг харахад вакцинд хамрагдаагүй, ямар нэгэн шалтгаанаар өвчтэй байж байгаад вакцин хийлгэлгүй үлдсэн, товлолт вакциндаа цаг хугацаанд хамрагдаагүй хүүхдүүд өвчилж байна. Ер нь эцэг эхчүүд хүүхдүүдээ вакцинд хамруулах хэрэгтэй.
-Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ямар арга байна вэ?
-Өвчний дэгдэлтийг бууруулахын тулд зургаан сартайгаас таван нас хүртэлх бүх хүүхдийг вакцинд хамруулах шаардлагатай. Вакцин тариулаагүй хүүхэд халдварт өртөх эрсдэлтэй гэсэн үг. Жил бүр шинээр төрж байгаа 80 мянган хүүхдийн гурван хувь нь ямар нэгэн шалтгаанаар улаанбурхан, гахайн хавдар, улаануудын вакцинд хамрагдалгүй үлдэж байна гэсэн үг. Вакцинаа товлолынх нь дагуу хийлгэх юм бол тухайн халдварт өвчнүүдээс бүрэн сэргийлэх боломжтой. Түүнээс гадна хүүхдийг олон нийтийн газраар авч явахгй байх, гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх, хоёр цаг тутамд агааржуулах зэргийг байхга анхаарах хэрэгтэй.
-Ханиад, хатгалгаатай хүүхэд улаан бурхан тусаж байна Хатгалгааны вакцин оруулж ирнэ гэсэн болоогүй юу?
-Монгол Улсад хатгалгааны эсрэг вакцин нэвтрүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна. Яг одоогоор тэр вакцин орж ирээгүй байгаа. Захиалсан байгаа.Бэлтгэл ажил, суурь судалгаанууд хийж байна. Вакцин хийснээр хатгалгаагаар өвдсөн хүүхдүүдийг хүндрэхээс нь 50-60 хувь хамгаална.
Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийг харахад ихэнх нь хатгалгаа туссан хүүхдүүд эмнэлгээр дамжиж явж байгаад халдвар авсан байна