Түймэрт өртсөн айлуудад гэр олгохоор болжээ

Хэнтий аймгийн Баян-Овоо сум, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумдын нутгийг хамарсан түймрийн талаар ОБЕГ-аас мэдээлэл хийлээ. Түймрийг өнгөрсөн шөнө цурманд оруулсан ч түймрийн улмаас Хэнтий аймагт хоёр, Сүхбаатар аймагт 16 айлын гэр шатжээ. Тиймээс Улсын онцгой комисс хуралдаж дээрх 18 айлд гэр олгохоор шийдвэрлэсний дагуу гэр  ачсан машин замдаа гарсан байна. Гал түймрийн үеэр хүний амь эрсдээгүй ч их хэмжээний хохирол учирсан байх магадлалтай гэнэ. Одоогоор хохирлын хэмжээг бүрэн тооцоогой байгаа аж. Улсын хэмжээнд энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар 13 аймгийн 39 суманд 71 удаагийн ой, хээрийн түймэр гарч 213 га ой, 225,273 га ой, хээрийн бүс шатжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.