

Аугаа эх орны ялалтын түүхт 70 жилийн ойн баярын парад ирэх сард болно. ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд болох уг арга хэмжээнд манай зэвсэгт хүчнээс 63, хилийн цэргээс 12, нийт шилдэг 75 цэргийн алба хаагч оролцохоор бэлтгэлээ базаагаад байгаа. Тэгвэл өчигдөр монгол цэргийн бие бүрэлдэхүүний жагсаалын бэлтгэлтэй Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн болон Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нарын албаны хүмүүс танилцсан. Харин энэ үед цахим ертөнцөд идэвхтэй байдаг мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорү Д.Дагвадорж твиттер хуудаснаа армийн хувцсыг ийн шүүмжилжээ.
Сэтгэгдэл (2)