
Н.ДӨЛ

Москвад болох Ялалтын 70 жилийн ойн баярт Монголын төлөөлөгчид оролцож, цэргийнхэн Улаан талбайд хөл тавин алхана. Тэгвэл цэргийн бас нэг багийнхан ОХУ-ын Ангарск хотод Ялалтын 70 жилийн ойн баяр тэмдэглэхэд оролцохоор болжээ. “Монгол Улсын Батлан хамгаалах их сургуулийн харьяа “Тэмүүжин-Өрлөг” цэргийн дунд сургуулийнхан оролцоно. Багш,сонсогч нийлсэн 50 хүний бүрэлдэхүүнтэй багийг манай хотынхон хүлээж авна. Тэд баярын парадад хөл тавина” гэж тус мужийн захиргааны хэвлэлийн албанаас мэдээлжээ. Ангарскт хүрэлцэн ирэх Монголын батлан хамгаалах салбарын төлөөлөгчид төв талбайд болох хүндэтгэлийн парадад жагсахаас гадна “Ермак” цэнгэлдэх хүрээлэнд болох театрчилсан тоглолт баярын бусад үйл ажиллагаанд оролцож,ёслолын буудлага үзэж сонирхох аж. Албаны хүмүүс хотын даргатай уулзах бол сонсогч оюутнууд Ялалтын музей, модон урлагийн парк үзэж, «Мужество» цэргийн сургуулийн үе тэнгийн курсант найз нартайгаа танилцах үдэшлэгт оролцоно гэж тус албанаас мэдээлжээ.
Сэтгэгдэл (2)