Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Хуулийн төсөлд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам, үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тухайн  орон нутгийн онцлог, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан харьяалах нутаг дэвсгэрийн иргэдийн саналыг авсны үндсэн дээр аймаг, нийслэлийн ИТХ-аас баталж, мөрдүүлэхээр тусгажээ. Ингэснээр согтууруулах ундааг гар дээрээс худалдах болон гудамж талбай, зочид буудал, ахуйн хүрээний архидалт багасч, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурах юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.