Өнөөдөр болох зарим үйл явдал

10:00 цагт "Нийслэл хот нэг л өдөр сүндэрлээгүй" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Тусгаар тогтнолын ордны 1 давхарт болно.

10:00 цагт жил бүр Ажил олгогчдын зөвлөгөөнийг зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн “Хөгжлийн түүчээ” Хан-Уул дүүргийн ажил олгогчдын зөвлөгөөнийг ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс хамтран Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгуулна.

11:00 цагт Нийслэлийн Худалдаа Үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн хүрээнд өнгөрсөн 2014 оны нэгдүгээр сараас эхлэн Улаанбаатар хотын захирагчын ажлын албанаас “КИГ” ХХК-тай хамтран нийслэлийн гудамж талбай дахь шаардлага хангаагүй ТҮЦ-үүдийг буулган, шаардлага хангахуйц шинэ ТҮЦ-үүдийг барьж иргэдэд хүргэж эхлээд байгаа ч энэ ажлын явцад зарим иргэдийн дунд эндүү ташаа мэдээлэл тараад байгаатай холбогдуулан “КИГ” ХХК болон иргэдийн төлөөлөл хамтран  МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.