
Н.ДӨЛ

АНУ-ын Флорида мужийн Веро-Бич амралтын газарт усанд шумбаж,наран шарлагын талбай дээр зугаалж явсан хүүхдүүд энэ зургийг авчээ. Дөнгөж өндөгнөөсөө гарсан бяцхан яст мэлхийнүүд далай руу яаран тэмүүлж байгаа нь энэ. Яст мэлхий төрөх болохоороо уснаасаа гарч далайн эргийн халуун элс рүү зүтгэсээр ирж тэнд өндөглөөд далай руугаа буцдаг. Үүнийг хүн болгон мэднэ. Харин хүмүүсийн зугаалдаг газраас гэнэт бяцхан амьтад арвагнан гарч ирээд байгалийнхаа жамаар ус руу яарна гэдэг сонин. Энэ бол жинхэнэ гайхамшиг аж.