Чингис хаан,баян Намсрай бурханаас дээгүүр рейтингтэй

Н.ДӨЛ

Ц.Элбэгдоржийг бурханаас илүү хүндлэн дээдэлдэг хүн байдаг юм байна. Монголд уу, гадаад уу гэдэг нь сонин. Эх оронч Х.Баттулгыг дэмжье гэдэг фейсбүүк хуудсанд ийм зураг байх юм. Хэрэв энэ хуудас УИХ-ын гишүүн, “Женко” Х.Баттулгынх бол энэ зургийг их ойроос олсон байх нигууртай. Зургийн тайлбар нь  “Чингис хаан, Намсрай бурханы дээгүүрт Ц.Элбэгдоржийг  тавьдаг хүн байдаг л юм байна” гэсэн нь олон хүнийг оньсого таахад хүргэж байна.  Зарим нь энэ чинь арай “Женко” овогтын гэр  биш биз дээ гэж хардана. Зарим нь Элбэгээгийн буянаар гоё амьдарч байгаа хүмүүсийг  толгойгоо эргэтэл нэрлэж тархиа гашилгана. Ер нь хүн болгон адилгүй болохоор хэн нь юугаа шүтэх хамаа алга. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Чингис хаанаас илүү хүндэлж, баян Намсрай бурханаас илүү дээдэлнэ гэхээр амьдрал нь амьд бурханы ивээлээр  өөрчлөгдсөн айл л байх нь. Тэр айлынхан өглөө бүр бурхан шүтээндээ залбирч, идээ будааныхаа дээжийг өргөж  байхдаа амьд бурхандаа сүжиглэн мөргөдөг  байж таарна. Буян заяаг нь тэгшлэн ивээдэг ачтанд духаа цоортол мөргөсөн ч яадгийн,бүү атаарх. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Иргэн (122.201.22.196)
    Хүмүүс минь хэдхэн цөөхүүлхнээ байж юм бүрийг л мушгиж гуйвуулж, хэрэггүй үгээр хэн нэгнээ л гутааж байхыг юуны түрүүнд тавихын.Ингэж байх нь бид бие биенээсээ холдох,хуваагдахын л үндэс биз дээ.Аль болох эерэгээр бодож хүлээн авч байвал зөв бодлоо дагаад өөрсдөө ч сайхан байх биш үү
    2015 оны 06 сарын 26 | Хариулах
  • иргэн (202.179.11.58)
    Дээхэн үед Х.Чойбалсангийн зураг л айл болгонд байдаг байж билээ. Гэтэл үүнийг нэг хүнийг тахин шүтэх буруу үзэл гэж үзсэн билээ. Элбэгдорж ерөнхийлөгч үүнийг мэдээгүй байх. Одоо мэдсэн болохоор энэ явдлыг зогсоож, өөрийх нь талаар буруу ойлголт ард түмэнд төрүүлж байгааг эсэргүүцэж таарна.
    2015 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.26.195.92)
    энэ ямар хоржоонтой бичээ вэ Дөл гэ сайн сэтгүүлч яаж ингэж мааждаг бнаа уншсан чинь инээд хүрээд кккккккккккккккк
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • зчин (202.126.89.185)
    ардчилсан намынхан дээдлэх шүтэх өвгөд дээдэс газар нутаггүй хүмүүний оронцог хүн сүрэг шүү дээ
    2015 оны 04 сарын 15 | Хариулах