

Машины дугуйны завсарт хавчуулагдаад гарч чадахаа больсон бяцхан хүү тусламж гуйн уйлж байна. Харахаас нүд хальтрам дүр зураг. Хэрэв жолооч та зогссон газраасаа хөдлөх гэж байгаа бол машинаа тойроод харчихаж байхад илүүдэхгүйг Оросын сайтад анхааруулан бичжээ. Хүүхэд гэдэг сониуч,гэнэн амьтан. Тэд тоглож наадаж явахдаа яаж ч сахилгагүйтэж мэднэ. Гагцхүү томчууд бид тэднийг болзошгүй аюулаас холдуулж байх ёстой. Хүүхэд орос ч бай, монгол ч бай хүүхэд л болсон хойно яаж ч гэнэдэж мэднэ. Томчууд тэдний төлөө сонор сэрэмжтэй байх нь үүрэг билээ.
Сэтгэгдэл (3)