Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ үзүүлэх барилдаанд түрүүлжээ

Японы мэргэжлийн сумо бөхөд Монгол бөхчүүд сүүлийн арваад жил босоо байгаа. Тэдний үргэжлэл болсон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сард болсон башёгийн үеэр амжилттай барилдаж их аварга Хакухо Даваажаргалтай түрүү бөхийн төлөө хүртэл барилдсан. Түүний уг амжилтыг мэргэжлийн сумо бөхийн удирдлага ирэх башёд 14 давбал озеки цол олгоно гэж амлаад байгаа. Тэгвэл Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Канагава мужийн Фүжишива хотод болсон хаврын үзүүлэх барилдаанд түрүүлжээ. Тус барилдаанд манай бөх Гүржийн Точиношинийг ялсан байна. Их аварга Хакүхо М.Даваажаргал хагас шигшээд Точиношинд дийлджээ. Үзүүлэх барилдаан энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.