Маркетингийн Менежментийн улсын тавдугаар олимпиад болж байна

Монголын маркетингийн холбоо, Хүмүүнлэгийн ухааны их сургууль хамтран Эдийн засгийн ухааны доктор, профессор Д.Дагвадоржийн нэрэмжит маркетингийн менежментийн улсын тавдугаар олимпиадыг энэ сарын 12-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ олимпиад нь хоёр үе шаттайгаар явагдаж байгаа бөгөөд их, дээд сургуулиудад маркетинг, бизнесийн удирдлагаар суралцаж буй оюутнуудын мэдлэгийг шалгах, хөгжүүлэх зорилготой юм. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг олимпиадад 13 сургуулийн 85 оюутан оролцож байна. Оюутнуудын хувьд энэ олимпиадад оролцох нь оноо нэмэгдэх, ажлын байртай болох зэрэг олон давуу талтай гэнэ. Учир нь бизнесийн байгууллагууд уг олимпиадад шалгарсан болон оролцсон оюутнуудыг ажилд урих боломж өндөр байдаг аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.