Сүхбаатарт таван айл орох оронгүй болжээ

Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас баруун урагш 30 км-ын зайтай газар хээрийн түймэр гарчээ. Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 39 албан хаагч, 3 автомашин, Баян-Овоо сумаас 62 иргэн, 5 автомашин, ОБЕГ-ын АТА-ийн 12 албан хаагч, 1 автомашин, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн 24 албан хаагч, 2 автомашин, тус аймгийн Түмэнцогт сумаас 140 иргэн, 16 автомашин, 3 трактор, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 19 иргэн, 2 автомашин, нийт 296 хүн, 30 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Түймрийн улмаас одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1, 2 дугаар багийн нутагт 5 айлын 5 гэр шатсан байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.