Жижиг, дунд үйлдвэрлэгчид чуулж байна

Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Энэхүү чуулганыг УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, Аж үйлдвэрийн яамтай хамтран зохион байгуулж буй юм. Энэ удаагийн чуулганд нийт 700 гаруй хүн оролцож, салбарын өнөөгийн нөхцөл байдал болон хэтийн төлвийн талаар санал бодлоо солилцож байна. Төрийн ордонд зохион байгуулах уг чуулганаар бизнес эрхлэгчид алдаа оноогоо хэлэлцэж, цаашид хэрхэхээ ярилцах юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.