

Монголд ажиллаж амьдрах хүсэлтэй гадаадын иргэд олширч байна гэж Оросын сайтад бичжээ. Монголд ирээд бизнес хийж байгаа Хятад, өмнөд Солонгос, АНУ, Япон, Оросын иргэд нэлээд байдаг аж. Монголын компаниудад ажилладаг буриад хүмүүс олон бий. Тэдний нэг нь АПУ компанийн менежер Арюна Дандарова юм. Түүнийг хамт олон нь шилдэг ажилтан гэдэг. Япон залуу Шимизу Кунитоши Монголд 2006 онд ирээд “Сакура” ресторан байгуулан, тогоочоор ажиллажээ. Түүний үйлчлүүлэгчид өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа болохоор Улаанбаатарт удахгүй дөрвөн салбар нээх гэж байна гэж тэрээр ярьсан. Шимизү “Таван богд” группын охин компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Түүний компани “Таван Богд Вашёку” нэртэй. Вашёку гэдэг нь японоор “хоол” гэсэн үг гэж Шимизу Кунитоши онцлов.Тэрээр 18 настайгаасаа тогоочоор ажилласан байна. “Монголд ажиллаж монголчуудтай харилцаж байгаа бол монгол хэлийг эзэмших ёстой” гэж Шимизү байнга хэлдэг.

Сэтгэгдэл (1)