МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нарын ”Сэтгэлийн үг” тоглолт болно

МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг "Сэтгэлийн үг" тоглолт маргааш 19:00 цагт "Монгол бөхийн өргөө"-нд болно. Тэгвэл эрхэм гавъяатуудын маань тоглолтын тасалбар хэдийнээ дууссан бөгөөд үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ. Иймд тэд өнөөдөр 11:00 цагаас "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурлаа хийж дахин тоглох болсон талаараа дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх гэнэ. Тоглолтонд МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн, МУГЖ С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг, МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, дуучин Д.Болд, Э.Чулуунчимэг гэсэн нийтийн дууны төлөөлөл болсон гэр бүлийн хос дуучид оролцож үе үеийн хит болсон уран бүтээлээсээ толилуулах юм байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.