

“Ариунзаяа”, “Зүрхэнд”, “Зөөлөн хайр”, “Энхрий” зэрэг хайрын дуунуудаараа залуусын танил болсон А Cool буюу Б.Анхбаярын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр өнөөдөр 29 нас хүрч байгаа бөгөөд төрсөн өдрөөрөө “А Cool & All star” өөрийн бие даасан гурав дахь тоглолтоо хийх гэж байгаа билээ. Дашрамд сонирхуулахад дуучин залуу бөө болсон бөгөөд энэ талаар “Би тэнгэр шүтлэгтэй. Хүмүүс бөө гэхээр хараал ерөөл хийдэг, хүмүүс дуудаж мөнгө авдаг гэж буруу ойлгож болохгүй. Тэнгэртэй холбогдсон хүн зөвхөн өөрийгөө бодохоо больж, ах дүү амраг садан, олон түмнийг бодож эхэлдэг. Өөрөөр хэлбэл, улаач хүнд цэвэр хариуцлага ноогддог” хэмээсэн байна.


