Өнөөдөр болох зарим үйл явдал

 

Төрийн ордны Их танхимд
09:00 цагт “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үндэсний чуулган” эхэлнэ. Холбогдох утас: 88022804, 88989878
 
Батлан хамгаалахын их сургуульд
11:00 цагт Монголын цэрэг ирэх сарын 9-нд ОХУ-ын Улаанталбайд ялалтын парад алхана. Парад алхах баг бүрэлдэхүүний бэлтгэл ажилтай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн нар танилцана. Харилцах утас 99160187, 99121715
 
Монгол ньюс мэдээллийн төвд
11:30 цагт  МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нарын "Сэтгэлийн үг" бие даасан тоглолтын хэвлэлийн бага хуралтай. Та бүхэн сонирхсон асуулт, ярилцлагаа авах боломжтой юм. Сэтгүүлчид тоглолтыг мандатаар сурвалжилна. Тодруулах утас. 88888070
 
Хайлаастын хуучин эцэс Чингэлтэй дүүргийн 15-р хороонд /72р сургуулийн хажууд/
12:30 цагт Чингэлтэй дүүрэгт барих Хүүхдийн амбулторын шав тавих ёслолын ажиллагаа болно. 86669627
 
МХО-ны их танхимд
13:00 цагт Хүүхэд багачуудад замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, хөдөлгөөний дүрмийн мэдлэг, дадал олгох зорилготой “Замын хөдөлгөөний цагаан толгой-2015” тэмцээн болно. Тэмцээн 09:00 цагаас эхэлж, нээлтийн үйл ажиллагаа 13:00 цагт болно. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн тасаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99767480, 91399149, 93016666 дугаараас авна уу.
 
МҮХАҮТ-ын 404 тоотод
10:00 цагт Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхим хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаа болно

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.