

"Бадарчийн Жаргалмаа" ярилцлагын нэвтрүүлгээрээ үдэш бүр үзэгчидтэй мэндчилдэг "Ийгл ньюс" телевизийн сэтгүүлч Б.Жаргалмаа хүнд өвчний улмаас яаралтай мэс засалд орох шаардлагатай болсон. Харин сүүлд авсан мэдээллээр түүний хагалгаа амжилттай болсон бөгөөд эрчимт эмчилгээний тасагт шилжсэн, нэлээд хугацаанд эмчлүүлэх шаардлагатай байгаа аж. Тэрбээр яаралтай халагдаанд орох байсан тул Худалдаа хөгжлийн банкнаас яаралтай зээл хөөцөлдөн, Тайландын Бумрунград эмнэлэг рүү энэ сарын 09-нд явсан юм.
Б.Жаргалмаагийн мэс засал болоод эмчилгээний зардалд нийт 50 орчим мянган ам.доллар шаардлагатай болоод байгааг түүний хамт олон болон, мэргэжил нэгт нөхөд нь хэвлэлийн хурал хийж мэдэгдсэн. Тиймээс эмчилгээний зардалд хандив тусламж үзүүлэхийг тэрээр ард түмнээсээ хүсч байгаа юм. Мэс засал, эмчилгээний зардалд хандив өргөхийг хүсч байгаа иргэд Худалдаа хөгжлийн банкны 473000257 тоот дансанд болон "Ийгл ньюс" телевизийн байранд очиж, 99090502, 88057077 дугаарын утсанд хандан, хандив өргөх боломжтой юм байна. Мөн энэ сарын 24-нд "Монгол бөхийн өргөөн"-д болох хандивын тоглолтыг үзэж, хандив туслалцаа үзүүлэх боломжтой аж.
.
Сэтгэгдэл (1)