

Цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас дөрөвдүгээр сарын 12-13-ны хооронд гэмт хэрэг, зөрчлийн 1218 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 50 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 35 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 6 хүн, булаах гэмт хэрэг 3, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 17, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 4, танхайрах гэмт хэрэг 9, зам тээврийн хэрэг 8, осол 2 гарч 10 хүн гэмтсэн байна.