“Цэнхэр үст” Цэрэнгийн нохой чаргатай аялал өндөрлөжээ

Олон нийтийн сүлжээгээр “цэнхэр үст” хэмээн алдаршсан  “Цэрэн турс” компанийн захирал Э.Цэрэндолгор энэ сарын эхээр хойт туйлыг зорьсон. Учир нь тэрбээр өнгөрсөн оны сүүлчээр хойт туйлд   болох “Fjallraven polar 2015”   олон улсын нохойн чаргаар аялах тэмцээнд оролцох эрхээ сошиал ертөнцөөр дамжуулан олж авсан юм. . “Fjallraven polar 2015” нь Хойд туйлд нохойтой чаргаар аялах олон улсын уралдаан бөгөөд  Хойд туйлд эхлэх энэхүү аялал Норвегаас эхлээд Шведэд дуусах юм байна. Тэмцээн 5 өдрийн 300 км-ын нохойн чаргын ганцаарчилсан аяллыг 20 оролцогч “Fjallraven polar” багийнхантай аялал хийжээ. Тэгвэл Э.Цэрэндолгор өчигдөр Монгол Улсынхаа  төрийн далбааг мандуулсаар бариандаа амжилттай орж ирсэн чадсан байна.Тэрээр  өөрийн цахим хуудсаараа сонирхуулж байсан бөгөөд барианд хүрэлцэн ирсэн алтан мөчүүдийнхээ зургуудыг нийтэлж “Тийм ээ. Бид чадлаа” хэмээн бичжээ. 1960 оноос хойш жил бүр зохиогдож буй энэхүү аялалд дэлхийн хэдэн арван орны төлөөлөл хаски үүлдрийн нохойгоор оролцдог бөгөөд тэсгим хүйтэн Скандинавын хөндийд цаг агаарын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд, замын бартаа, цас мөсний гулгаа хальтиргаа тааварлашгүй нөхцөл байдлаар дүүрэн өрнөдөг байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • tsagaan ust (103.229.123.71)
    duraak dailjignaj bj uhej gai bolovoo olj avah gj ontsgoigiinhon yvah gj buun ajil gadaad boovoo huhuud gertei bj bai soliotguai
    2015 оны 04 сарын 13 | Хариулах