

Монголын урлаг соёлын ертөнцөд өвөрмөц өнгө төрхтэй орж ирсэн МУСТА дуучин Б.Анхбаяр буюу A COOL өдгөө хайрын, ухаарлын сэдэвтэй олон сайхан дуунуудаараа үзэгч, сонсогчидтой үргэлж ойр байх болсон.Уран бүтээлээ туурвихын зэрэгцээ нийгэм хүмүүнлэгийн олон салбарт ажиллаж, амжилттай, авхаалжтай яваа дуучин A cool энэ сарын 14-нд буюу төрсөн өдрөөрөө үзэгч олондоо уран бүтээлийн тоглолтоороо бэлэг барих гэж байна. A cool& all stars happy birthday! тоглолтонд түүний найз нөхөд болон, монголын урлаг соёлынхны төлөөлөл оролцож A cool-ийн төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэн үзэгчид, сонсогчидтойгоо нэгэн үдшийг гайхалтай өнгөрүүлэхээр төлөвлөжээ.Тоглолт 4-р сарын 14-ний 20:00 цагаас Улаанбаатар Паласын концертын их танхимд болох гэнэ.
Сэтгэгдэл (1)