Сөүлд Монголын загварын шоу болжээ

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан БНСУ-д суугаа ЭСЯ-наасМонголын Шилмэл загварын төвтэй хамтран Үндэсний хувцасны загварын шоу, урлагийн арга хэмжээг 4 дүгээр сарын 7-9-нд Сөүл хотноо зохион байгуулав. Солонгосын Үндэсний Ассамблей, Лотте зочид буудал, Жүнан их сургууль дээр тус тус болсон энэхүү шоу арга хэмжээг Солонгосын төр, засгийн байгууллагын удирдлага, парламетын гишүүд, бизнес эрхлэгчид, урлаг соёлынхон, Сөүл дэх гадаадын ДТГ-ын тэргүүн, дипломат ажилтнууд, монгол иргэд өргөнөөр үзэж сонирхов. Шоу арга хэмжээг“Ж интертаймент” студийн продюсер Д.Ганболд найруулж, дизайнер Ж.Цэлмэг, Д.Өнөболор нарын эсгий, торго, ноолууран болон гоёлын нийт 66 загварыг манай загвар өмсөгч нар үзүүлж сонирхуулсны зэрэгцээ хийлч Ч.Дэлгэрцэцэг монголын сонгодог бүтээлүүдийг тоглож үзүүллээ. Арга хэмжээний үеэр монголчуудын түүх, соёл, ахуй амьдрал, эх нутгийн байгалийн тухай, мөн хоёр орны харилцааны болон Монгол Улс ардчилсан нийгэмд шилжих үеийн түүхэн ховор зургуудыг дэлгэн харуулсан“Талын салхи” гэрэл зургийн үзэсгэлэнг нийтэд сонирхуулжээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.