МУГТ О.Гүндэгмаа зургаа дахь олимпийн эрхээ авлаа

 Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа БНСУ-ын Чанвон хотноо болж буй буудлагын "Дэлхийн цом"-ын 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд өрсөлдөж алтан медаль хүртжээ. Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа "РИО-2016" Олимпийн наадамд орох Монголын тамирчдын анхны эрхийг эх орондоо авчирснаар 1996 оны Атлантагийн олимпоос хойш зургаа дахь олимпдоо оролцох болзол хангаад байгаа юм. Уг тэмцээнд 68 орны 571 буудагчид “Рио-2016” олимпийн эрхийн төлөө 10 дасгалд цэц мэргээ сорьж байна. Манай улсаас О.Гүндэгмаа, Э.Даваахүү, Ц.Мөнхзул, О.Янжинлхам, Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа, Т.Баярцэцэг, Х.Бямбабаатар, Б.Бишрэл, ОТөгөлдөр нарын 11 тамирчин өрсөлдөж байгаа юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ЭНХБАЯР (150.129.140.217)
    ХАЙРТАЙ ДҮҮДЭЭ БАЯР ХҮРГЭЕ. АМЖИЛТ ХҮСЬЕ.
    2015 оны 04 сарын 13 | Хариулах