


Монголын эртний нийслэл Хар хорумд эр хүний бэлэг эрхтэнг мөнхөлж, чулууугаар урласан хоёр боовон чулуу байх ажээ.Хуучин цагийн жижиг боовон чулуу нь хугарч унасан янзтай бөгөөд суурин дээр нь хэвтүүлж тавьжээ.Олон жилийг үдэж, дэлхийн соёлын өвд орсон тос даасан жижиг боовон чулуунд үр хүүхэд заяадаггүй хосууд бараалхаж, эмэгтэй хүн мордож суухад хэвлийд нь үр тогтдог гэсэн хууч домог яриа ч байдаг. Харин тэнгэр өөд гозойлгож урласан шинэ цагийн том боовон чулуу нь Умайн амны баруун талын гуян дээр нь нэг л өглөө заларсан бололтой.Уул нь Умайн амаа угтуулж босгосон бол уг түүхээ бодсон ч бидний сэтгэл санаанд нийцэх байлаа. Гэтэл эртний түүхтэй хуучин боовон чулууныхаа сүр барааг дарж, өв соёлоо үнэгүйдүүлж байна хэмээн ам муутай байдаг гэнэ. Харин сумын засаг дарга нь гадаадын жуулчид Чингисийн Монгол эрчүүд жижиг эрхтэнтэй гэсэн ойлголттой байдаг учраас шинээр том боовон чулуу бүтээлгэж хийлгэсэн байх.Хэдийгээр хувь хүн хөрөнгөө зарж босгосон ч манай сумд шинэ үзмэр нэмэгдсэнд нь талархалтай байдгаа илэрхийлжээ. Гэтэл гэв гэнэт, сэмхэн заларсан шинэ боовон чулуууг БОАЖНХЯамны газрын дарга н.Оргодол гэж хүн 30 гаруй сая төгрөгөөр бүтээлгэж босгосон гэлцэнэ.Мөнгө төгрөг, хөрөнгө чинээтэй дарга нар боовоо хийлгэж зугаацна уу, буузаа идэж тансаглана уу бидэнд хүртээлгүй ч үүх түүх, өв соёл, ёс заншлаа бодож эргэж нэг хармаараа.
Энэ дашрамд сонирхуулахад Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг Захуй зармангийн говьд эхэмсэг дүрээр заларсан үзэсгэлэнт нэгэн уул байх." Ээж Уул" хэмээх энергийн төв болсон энэ ууланд байгаль эхийн урлалаар бүтсэн сонин тогтоцтой боов хад байдаг. Олон жил үрийн зулай үнэрлэж амжаагүй хосууд хол ойроос ирж үр хүүхэд гуйснаар хүүхэдтэй болсон нь хачирхалтай сонин.

Говь-Алтай аймгийн Ээж хайрхан уулан дахь байгаль эхийн урласан Боов хад.
Сэтгэгдэл (1)