Эх хүний хараал хамгийн хүчтэй байдаг

Гэр бүлийн ёс зүй судлаач С.Эрдэнэцэцэг багштай ярилцаж байтал " Эх хүний хараал хамгийн хүчтэй байдаг" хэмээн Америкийн зохиолч Луйз Хейгээс иш татдаг юм байна. Эхлээд сонсоход цочирдом энэ өгүүлбэрт утга учир бий. Ээж нар охиноо " Цаад нэг юмтайгаа таарч тохирохгүй хүрээд ирнэ дээ чи" гэх мэтээр загнаж байхыг та бишгүй л сонсоо байлгүй. Үнэндээ ч охин нь хожим нөхөртэйгээ таарч тохирохгүй ирчихсэн байх нь ч  бий.

Үүнийг эх хүн охиноо мэддэг  гэдэгээр тайлбарлаж  болох ч эх хүний үг үр хүүхдэдээ хамгийн хүчтэй нөлөөлдөг гэдгээр тайлбарлагдана.Өөрөөр хэлбэл үр хүүхдийнх нь далд ухамсарт ээжийн үнэлгээ, зөн " бичигдэж " байдаг гэнэ л дээ.Тэгээд п хүүхдийнх нь амьдрал болж бүтэхгүй бол " Ээж минь яасан үнэн үг хэлээ вэ " гэж бодогддог байлгүй.Үнэндээ үр хүүхдийнхээ мууг үзчихье гэж боддог ээж нэг ч байхгүй.

Харин санамсаргүй,амнаасаа  унагасан  муу үгс үр хүүхдийнх нь хувь заяанд нөлөөлж болно гэдгийг л хэлье.Нэгэнт муу үг нөлөөлж байгаа юм чинь сайн үг сайн нөлөөтэй гэдэг нь мэдээж.Тэгэхээр ээж нар хүүхдийнхээ талаар зөвхөн сайныг ярьж байх хэрэгтэй юм байна.Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Наполеоны багад эмээ нь " Францын агуу хүү минь сэрээрэй" хэмээн дууддаг байсан тухай ярина лээ.

Эмээгийн үг хүүд нөлөөлсөн  талаар хожим Францын эзэн хаан дурсаж л дээ. Хүүхдийг " Сайн хүн болноо " гээд байхаар сайн хүн болдог " Шоронгийн тав болно доо, чи" гээд зүхээд байхаар шоронгийн хадаас л  болдог гэсэн яриа ч байдаг. Ээж таны хүү мунадаг эр  болноо.

Сэтгүүлч Б.Янжмаа

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • чи өөдөлкэй гэж (103.26.194.7)
    Үнэн байх магадлал өндөр шүү битгий харааж новшроорой эх
    2016 оны 01 сарын 21 | Хариулах
  • zz (112.72.13.235)
    ene bur yag unen zuil bna. Yag eejiin zognoson zognoloor bolchih geed baidag shuu
    2015 оны 05 сарын 25 | Хариулах
  • od (205.201.255.5)
    ehneriih ng ch mon adil huchtei.
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • ээжийн маань хайрын ероол угс. (217.118.79.26)
    Миний хуу тэнгэрийн од шиг гялалзаж яваарай. гэж ээж минь дандаа ероодог байж билээ. ээжийн маань хайрын ероол угс.
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • irgen (124.158.74.119)
    buu teneg yum bich eh hun uree haraana gj yu baidgiin teneg mini chinii eh chamaig haraagad chi udii zeregtei teneg ch gsn 5 ug bicheed baij bh uu eh hun meddeg l baihgui yu huuhde shorongin tav bolnoo gj zagnaj ngaa ehiig uzeegui burhan mini
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
    • Зочин
      уурандаа санамсаргүй хэлсэн муухай үгийг ярьж байна
      2015 оны 04 сарын 13
  • ynen ynen (103.229.122.209)
    ynen shyy...eh hyn heleh hiihee bodoj bh heregtei..nyalh amitniig ooriinhoo yzemjeer ynemj eldbeer helj hymyyjyylne gej yu bhav..sain saihniig helj sanuulj bh buruu ni yu bhav..saihan surgaaltai sanuulga bna..
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • ээж (202.21.116.66)
    Ийм тэнэг юум битгий бич . Эх хүн бол болохгүй бүтэхгүй бүхнийг мэдэж байгаа учраас хэлж өгөх ёстой тэж байж үр хүүхдээ сайн сайхан явуулдаг .Мэдээжийн буруу юманд уруу татагдаж байхад нь хүүхдээ сайн явнаа зүгээр гээд явуулдаг хэн байхав дээ ирээдүйдээ ийм муухай байдалд орно гэдгийг хэлэхэд хараал биш, хэлэх нь үүрэг . Мэдээж хүүгээ, охиноо сайн байхад нь муу болгож хэлэх хүн байхгүй шүү дээ, болохгүй байгаа зүйлийг хэлэхгүй бол хүүхдээ хоролж байгаа хэрэг муухан яваа хүнийг хажуугаас хүн хараад хөөрхиийдөө хэлэх хүнгүй юум байхдаа гэж сэтгэл өвдөнө.
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • A (27.123.214.118)
    Bolio muuhai yum yariad
    2015 оны 04 сарын 12 | Хариулах