Идүүлсэн бут цэцэглэх цаг айсуй

Хөгшид, дээдсээ насны төгсгөлд зовоосон хүн гурван үеэрээ өөдөлдөггүй гэдэг. Хөгшдийн, ялангуяа эцгийн сүүлчийн буяныг хэрхэн үйлдэхээс, ямар газар оршоосноос үр хүүхдүүдийнх нь хувь заяа ихээхэн шалтгаалдаг ч гэдэг. Хууччуул огт юу ч мэдэхгүйдээ, эсвэл мухар сүсэгтэйдээ ийм зүйлийг үеэс үед ам дамжуулан сургаж ирээгүй, амьдралын үнэнийг, гурван цагийн хэлхээсийн мөн чанарыг , ачлах дээдлэх ухааныг нэвтэрхий танин мэдсэний үр дүн байсан буй за..
Монгол түмэндээ л нэгэн цагт эцэг нь болж явсан Ю.Цэдэнбал гэдэг хүнийг насны төгсгөлд нь бид даанчиг гомдоосон доо. Түүнийг идсэн уусан, тойрон хүрээлэгчтэй байсан, шоронд хатаа, дүүжил, түүнтэй ойртсон бүхэн баба.... Алгын чинээ алдааг нь уулын чинээ болгон дөвийлгөж, уулын чинээ гавьяаг нь чимхийн төдий болгон харлуулж байв. Ийм утгагүй солиотой хийрхэл 1990-ээд оны эхэнд харанхуйлан давалгаалж, түүний манлайд өнөөгийн Ерөнхийлөгч ч гүйж л явсан юмдаг.
Ю.Цэдэнбал насныхаа төгсгөлийг ганцаардал, цөхрөл, гуниг дунд өнгөрөөсөн. Өвчинд шаналан өдөр хоногоо өнгөрөөж байх мөчид нь насан туршдаа хоёргүй сэтгэлээр зүтгэсэн Монголынх нь төрийн өмнөөс манай хийрхэгчид хамаг гавьяа шагналыг нь яллан донгодож байгаад хурааж авсан, тэгэхэд Бал дарга юу ч хэлээгүй, чимээгүй л байсан. Хөрөнгө нь болох хэдэн мянгаар тоологдох ховор сайхан номын сан, бас хэдэн мөнгөн халбага сэрээний комыг нь хурааж авсан, гэвч тэр бүхэн бүгд нохойн замаар орсон. Хөрөнгө хураах комиссынхон тухайн үед хувийн дансанд нь байсан хэдхэн мянган төгрөгийг үзээд эхэндээ итгээгүй гэдэг. /Одоогийн дээдсүүдэд бол хэдэн тэрбумаар нь тоологдох хөрөнгө гадаад, дотоодын төрөл бүрийн банкуудад янз бүрийн хүмүүсийн нэр дээр хав дараастай байгаа./ Бал даргын номын санг орж үзсэнээ хүмүүс гайхан шогширдог байв. Бас түүнийг бие барахад, оршуулгын цэцэг нь салхинд хийсэж амжаагүй байхад ойр дотных нь хүнийг мөрдөн байцаалтад дуудаж байв.
Тэр цагийн Бал даргын “тансаглал” өнөөгийн манай дээдсүүдийн тансаглалын дэргэд ёстой хүүхэд нохойн доог төдий,
Тэр цагийн Бал даргын “тусгай хангамж” өнөөгийн манай дээдсүүдийн тусгай хангамжийн дэргэд ёстой хошин шог,
Бал даргын монгол түмнээ гэсэн нэгэн үзүүрт сэтгэл зүтгэл нь өнөөгийн манай дээдсүүдийн зүтгэлийн хажууд шавартай тогтоолыг тэнгис далайтай адилтгах мэт. Хоцрогдсон Хөдөө Аж Ахуйн орныг орчин үеийн боловсролын зах зухтай, Хөдөө Аж Ахуй-Аж үйлдвэрийн орон болгож, олон улсын тавцанд гаргаж ирсэн гавьяаг нь хэсэг хүн, бүлэглэл санаатай санаагүй мартаж болох ч Монгол түмний түүх мартахгүй ээ.
Тэр хэцүү харанхуй 1990 оны үед Аав маань Бал даргын маршлын очироо мөрөн дээрээ, баатрын алтан таван хошуугаа энгэр дээрээ залчихсан цагаан кительтэй зургийг жаазанд хийгээд бурхныхаа хажууд байнга залж, сэржим өргөнгөө, “Энэ хэдэн учраа мэдэхгүй дэггүй хүүхдүүд хэтэрч байна даа. Идсэн эрүү хувхайрдаг, идүүлсэн бут цэцэглэдэг жам бий дээ” хэмээн шогширдог байсансан. Идүүлсэн бут цэцэглэх цаг ирж байна даа.

Зохиолч, сэтгүүлч Б.Номинимэд
 

Түүхийг хэчнээн үгүйсгэж, хэчнээн нуун даравч хэзээ нэгэн цагт үнэн нь илэрдэг билээ. Ард түмэн үнэн түүхээ эрэн хайдаг ч ёс бий. Хэн нэгэн хэзээ ч юм бэ худал зүйл бичиж нэг хэсэгтээ түмнийг төөрөгдүүлж болох ч, түүхийг хуурч чадахгүй. Би Цэдэнбал даргын тухай ярьмаар байна. Саяхны түүх шүү дээ. Хэсэг бүлэг этгээдүүд ардчилалыг хамгийн зөв, социализмыг хамгийн буруу зүйл гэж ойлгуулахын тулд хуучин цаг үеийн гол хүн Ю.Цэдэнбалыг элдвээр гүтгэн доромжилж, нэр төрийг нь арай л хэрцгийгээр "заазуурдсан". Бал даргын ойр хавьд нь түшиг болж явсан мань мэт тэдгээр гүтгэлгүүдийг сонсоод арайхийн тэсч, уур цухалдаа барагдаж, хий дэмий та нар мэдэхгүй байна гэхээс өөрийг хийж чадахгүй байлаа. Үнэнийг хэлсний төлөө ч адлагдаж байв. Гэвч өнөөдөр цаг өөр болжээ. Үнэн түүх өөрийгөө бүрэн цэвэршүүлж чаджээ. Ю.Цэдэнбалын цаг үе бол хөгжил дэвшилтийн, улс орны тусгаар тогтнолын баталгаажилтын гайхамшигт он жилүүд байсныг ард түмэн ойлгож, түүхэн зүтгэлтэндээ хүндэтгэлтэй ханддаг болжээ. Түүхийг хэр хэмжээгээр худлаа болгоно тэр хэмжээгээрээ хурдан цэвэршдэг юм байна. Түүх өршөөн хэлтрүүлдэг тухай би мэдэхгүй байна. Их сургуулийнхаа ширээнээс салж амжаагүй хэдэн залуу хүүхдүүд бодлынхоо чанад хүртэл бясалгаад, түүхийг зохиож, Цэдэнбалыг харлуулсан юм даанч юм мэдэхгүй залуу хүүхдүүддээ хөөрхийс гээд түүх өршөөдөг үгүйг өвгөн би хэлж мэдэхгүй л байна. Гэхдээ үйлийн үр гэж байдгийг л сайн мэдэх юм."

Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт АУЗ, нэрт соён гэгээрүүлэгч Л.Түдэв

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (35)

  • zaluu (122.201.24.173)
    Jinhene ediin zasagch canhuuch hun tsedenbal darga shig l bdag yumdaa setguulch nar tur udirdaad bhaar argui shuu de
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • ард (180.149.78.26)
    зах зээлийн нийгэмд орхдоо соц нийгмийн улстөрийн хатуу тектураа бариад зах зээл худалдаа арилжаагаа чөлөөтэй болгоод ингээд явсан бол монгол улс өнөөдөр азийн бар улс байж болох байсан хятад улсыг харалдаа эдын засгаараа дэлхийд тэргүүлж бна 90 онд монгол хятад 2 улс соц улс байсан
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • HYI (202.72.247.139)
    BYX NYGLIIG BAABAR, ELBEGTORJ NAR UURNE.
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • HYI (202.72.247.139)
    BYX NYGLIIG BAABAR, ELBEGTORJ NAR UURNE.
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (122.201.22.139)
    яасан их гомдол тээж хорвоогоос буцсан бол оо ардчилалын нэр баригч нар 40 жил төр бариад баяжаагүй байхад 25 жилд яаж баяжиж яаж таргалав яаж тансаглав одоо бүр байчихаад УИХ гишүүдийг талыг ид гэж тэр бумаар өгчихөөд, сайдын багц гэж баахан мөнгө суулгаж өгөөд засгийн газар нь идэж байна шүү дээ улс төрийн товчоодын гишүүдийн идсэн уусан хаа байна Бат-ҮҮЛ гэж хотын төсөв идэгч байна,,, нүгэл нь нүдээрээ гарч үе удмаар нь бурхан хариуг авч өгөөрэй бурхан нүдтэй шүү,,,нүгэлийг чинь нугалаад нугалаад л авах байх шүү
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Үнэхээр мундаг алсын хараатай, улс орноо, ард түмнээ гэсэн хоёргүй сэтгэлээр ажиллаж амьдарч ирсэн түүхэнд нэрээ мөнхөлсөн агуу хүн мөн шүү... Хулгай хийдэггүй, худлаа ярьдаггүй...
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • zochin (202.131.228.122)
    uls ornoo nuraasan humuus oodlohgui ee
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • zochin (182.160.40.120)
    Бал дарга, Батмөнх дарга нарын тусгай хангамж идсэн уусан гэж юу ч байхгүйг ард түмэн мэдсэн. Харин одоогийн дарга нэртэй луйварчдыг яаж улс орноо тонож мөхөөж байгааг ард түмэн бас харж л байна. Түүх аяндаа эднийг зөв таниулж шийтгэх цаг ирнэ. Дэлхий даяр зэрэгцэн гарч ирсэн ардчилалыг эд нар эхлүүлсэн ч юм биш. Чоно борооноор гэдэг л болсон доо.
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • zochin (103.23.51.1)
    bal dargiig odoogiin ene hvnteri haritsuulaad boddoo mongol ahan dvvsee
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • bilgee (73.3.219.176)
    Mongol uls 1940 1990onii xoorond yaj xugin devshij yaj uudulsniig tuux gerchilenee. ene bol ter ueiin sexeetnuud ajilchin angi maani bugd uzel surtal es zuitei xumuujileer xugjij bsan ym.Ardchilal yu uguv ta nar umch xuvichilal neriin door axmad ueiinxee buteen baiguulj ugsun bux zuiliig amongoliin ard tumnii xurungiig xuivaldaj xuvaaj avtsgaasan neg muu shalixgui jujigchin SOSORBARAM gexed l ard kino teatriig avch bx jisheetei ene met shudraga bus ym ix bii odoo ta nar erguulj tulux bolnoo ard tumnii xurungiig muusain lalaruud...
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • D Curmaajab (112.72.13.255)
    Bal dargiixaa augaa ix xudulmurch chanariig bid ubluj abax xeregtei .
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • зочин (150.129.140.217)
    Бал дарга шиг хүнээ гомдоогоод явуулсан монголын ард түмний буян заяа гомдож төрд нь улаан луйварчид гадны гар хөл бологчдын үүр уурхай болж байгаа юм. Бал даргын маань үйл хэрэг, үнэнч шударга, төр түмний төлөө зүтгэж явсан ариун мөр улам тодрон харагдах болно. энэ төрийн дээдэс нэрт нөхдүүд бол Бал даргын хөлийн чигчий хуруунд ч хүрэхгүй нөхдүүд шүү дээ. Өөрсдөө цаасан малгай өмсүүлж түүндээ итгэж дүрдээ орсон нөхдүүд шүү дээ. МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ БУЯН ЗАЯА ИВЭЭЖ НЭГЭН ЦАГТ БАЛ ДАРГА ШИГ МААНЬ ХҮН МОНГОЛЫН ТӨРД ГАРЧ Л ТААРАА ТЭР ЦАГ ЭНЭ ЦАГИЙН ДЭЭДЭС ИЧГҮҮР БОЛНО ДОО ХӨӨРХИЙ
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (203.91.118.178)
    Бал дарга шиг хүн монголын төрд одоо хэрэгтэй бна
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (203.91.118.178)
    Бал дарга шиг хүн монголын төрд одоо хэрэгтэй бна
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (203.91.118.178)
    Бал дарга шиг хүн монголын төрд одоо хэрэгтэй бна
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (112.72.13.194)
    Үргэлжлэл. Түүний энэ олон одон медаль үнэндээ зорилгодоо хүрэхэд нь л чимэг төдий. Зураг авахуулаад л болоо зүйл. Түүнд монголын төлөө монголын хоцрогдлыг арилгаж соёлжуулах тухайгаас өөр бодол хэзээч байгаагүй.
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • turuu tushsen ekh oronchid (103.9.88.210)
    бал дарга их юм хийсэн хүн. бас та нар батмөнх даргыг хараарайв эхнэрээ нэг л удаа гадаад дагуулж явсан гэж байгаа юмдаа. чи яваад хэрэггүй ээ улсын мөнгө хий үрэгдэнэ гэдэг байсан байгаан. ямар агуу сэтгэл вэ. одооны энэ муусайнууд эхнэр хүүхэд ач зээгээ хүртэл авч явж улсын мөнгөөр тоглоод эцэст нь эдийн засгийн хямарл гэж нэрлээд байгаан. энд ямарч хямрал болоогүй. эд нар төрийн мөнгийг хувьдаа завшсандл байгаан. ардчилсан намыг сонгосон хүмүүс нь манай хотыхон шүү. бид нар л гэж дандаа тэнэгтэж явдаг улс ээ ардчилалыхан гээд долоочих шахаад гаргасан одоо хар....... сонгосондоо гутарч байна.
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (112.72.13.194)
    Бал даргын талаар ганц юмыг л мэднэ. Монголыг яаж өөд нь татах вэ гэдгийг л боддог байсан. Түүнийгээ ч хийж чадсан.
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Тусгай хангамж гэж одоогийн Балагдоржын эдэлж тансаглаж байгааг хэлэх байх,Балагдорж монгол улсаар үнэндээ тоглож дууслаа. үхвэл таарна.Ардчилал 1990 онд зөвхөн монголд биш дэлхий даяар болсон шүү дээ. Энэ хэдэн алуурчид,луйварчид,монголд анх хийчихсэн юм шиг солиорох юм даанч тэнэгүүд.ХЭЛСЭН ХИЙСЭН 2 НЬ ТЭНГЭР ГАЗАР ШИГ ЗӨРҮҮТЭЙ. ҮНЭНДЭЭ 25 ЖИЛ МОНГОЛЫГ ИДЭЖ, ХУДАЛДАЖ,ЛУЙВАРДАЖ ДУУСЛАА. ийм ТӨРИЙН ТЭРГҮҮН ДЭЛХИЙ ДЭЭР БАЙХГҮЙ.харин БАЛАГДОРЖЫГ БАРЬЖ,ХОРЬЖ,ШАЛГАЖ,ШАР МАХТАЙ НЬ ХАТААЖ ТЭГЭЭД ДӨРВӨН МӨЧӨӨР НЬ ЦОВДЛОЖ ХЭРЭЭГЭЭР НҮДИЙГ НЬ ТОНШУУЛЖ ЧОНЫН ХООЛ БОЛГОМООР БАЙНА. бусад БАТҮҮЛ,ЭНХБОЛД,ГОНЧИГДОРЖ,ЛАМБАА,БАТХҮҮ,БАЯРЦОГТ ГЭХ МЭТИЙГ ОЛНЫ ӨМНӨ ДҮҮЖИЛЖ ХОРООМООР БАЙНА.эдний ГАДААД БАНКНД БАЙГАА БҮХ МӨНГӨ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ УЛСЫН ОРЛОГО БОЛГОМООР БАЙНА АРД ТҮМЭН БОСЦГОО.,ТЭМЦЭЦГЭЭ.МОНГОЛ УЛС СҮЙРЛЭЭ ШҮҮ.
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (150.129.141.8)
    Балын дэргэд элбэг бол тэр уеийн тмс-ын бацаан бал бол бух ухамсарт амьралаа улс орныхоо телее зориулсан элбэг бол еерийнхее телее л бн хун нэг авах юм нь харин ч нэг ичихгуй туух нь сайхан даа харин суулийн уед мухардаад таг дуугуй болоод нуур нь ч улайж бх шиг аргагуй дээ хун их муу юм хийгээд ирэхээрээ ийм болдог бх нямдорж ч сайн хэлэх юм даа энхбаяраасаа дор гэхээр ямар еед байхав дээ багбанди гуай салхин дороос нь цэрвэх байтугай одоо км -ээс ойр бхын аргагуй болоо биз нямка 17онд эбийг шоронд хийх гэж бас нэг беен ажил ундрах нээ дээ
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • oshoo avagch (202.179.12.6)
    elbegdorjiig ardchiltain alah heretei
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.11.94)
    Зөвхөн сэтгэл нь хөөрсөн оюуны чадамж муутай амьдрах ухаангүй хэдэн залуучууд гарсан энэ үед нь Горбачевийн перестройка таарч эд нарт завшаан болохшивдээ. Одоо хүртэл ярьж хэлж байгаа зүйл нь дандаа мухардмал ирээдүйгүй хоосон байна шүүдээ.Ядахдаа улс орны хэтийн төлөв хар хайрцагны бодлого алдагдаад гадаадынханы гар хөл болсон улсууд түрүүчээсээ улс орноо зарсан мөнгөөрөө гадаадад тансаг хаус авчихсан амьдарч байгааг мэдсэн мөртлөө хууль хяналтынхан хаацайлаад хөдлөхгүй таг өөрсдөө хойноос нь очих хороо найруулаад төрд шургалсан хэвээрээ л байна.
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • ЗОЧИН (150.129.143.113)
    АХМАД ҮЕ МААНЬ ЯМАР ШУНАЛГҮЙ ЁС ЗҮЙТЭЙ ХҮМҮҮС БАЙГАА ВЭ, АДЛААД Л БАЙСАН, ЯАНА ДАА
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • ХЭНГУАЙ (202.55.182.146)
    Тусгай хангамж гэж одоогийн Балагдоржын эдэлж тансаглаж байгааг хэлэх байх,Балагдорж монгол улсаар үнэндээ тоглож дууслаа. үхвэл таарна.Ардчилал 1990 онд зөвхөн монголд биш дэлхий даяар болсон шүү дээ. Энэ хэдэн алуурчид,луйварчид,монголд анх хийчихсэн юм шиг солиорох юм даанч тэнэгүүд.ХЭЛСЭН ХИЙСЭН 2 НЬ ТЭНГЭР ГАЗАР ШИГ ЗӨРҮҮТЭЙ. ҮНЭНДЭЭ 25 ЖИЛ МОНГОЛЫГ ИДЭЖ, ХУДАЛДАЖ,ЛУЙВАРДАЖ ДУУСЛАА. ийм ТӨРИЙН ТЭРГҮҮН ДЭЛХИЙ ДЭЭР БАЙХГҮЙ.харин БАЛАГДОРЖЫГ БАРЬЖ,ХОРЬЖ,ШАЛГАЖ,ШАР МАХТАЙ НЬ ХАТААЖ ТЭГЭЭД ДӨРВӨН МӨЧӨӨР НЬ ЦОВДЛОЖ ХЭРЭЭГЭЭР НҮДИЙГ НЬ ТОНШУУЛЖ ЧОНЫН ХООЛ БОЛГОМООР БАЙНА. бусад БАТҮҮЛ,ЭНХБОЛД,ГОНЧИГДОРЖ,ЛАМБАА,БАТХҮҮ,БАЯРЦОГТ ГЭХ МЭТИЙГ ОЛНЫ ӨМНӨ ДҮҮЖИЛЖ ХОРООМООР БАЙНА.эдний ГАДААД БАНКНД БАЙГАА БҮХ МӨНГӨ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ УЛСЫН ОРЛОГО БОЛГОМООР БАЙНА АРД ТҮМЭН БОСЦГОО.,ТЭМЦЭЦГЭЭ.МОНГОЛ УЛССҮЙРЛЭЭ ШҮҮ.
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • мэднээ (202.179.10.150)
    Ю.Цэдэнбал даргын дэргэд ажиллаж байгаагүй ч гэсэн ажлын шаардлагаар богино хугацаанд хамт байж үзсэний хувьд авгай тэр хоёрын талаар бага сага ярих юм бий,энэ хүнийг элдвээр муулах ,муу хэлэх эрх над л лав байхгүй,харин Ю.Цэдэнбалын амьдралын сүүлийн тэр гунигтай жилүүдийн хувьд ардчилалын залуучуудыг муулахаас гадна намынханы нь зарим нүгэлт нөхдийнг талаар үнэнийг олонд гаргаж тавих нь зөв байж мэдэх юм шүү,комиссар энэ тэр нь сэтгэл эмзэглүүлсэн үнэн баримт хэлдэг л юм билээ,тэд л жинхэнэ үнэнийг үзэж харсан сонссон хүмүүс шүүдээ.
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • Элбэгдорж бол гамшиг! (112.72.13.181)
    Ю.Цэдэнбал 1980-иад онд Хариуцлагагүй сахилга батгүй явдал байгалийн бэрхшээлээс аюултай гэж хэлж байсан. Аугаа хүн гэдэг яасан үнэн үгийг алсыг харж хэлдгийг мунхаг бид тэр үед даанч ойлгосонгүй. Үнэхээр Элбэгдорж ,Баярцогт мэт нь байгалийн гамшгаас илүү хохирол учруулж байна. Оюутолгой,Тавантолгойн ордыг ямарч зуд,ган,үер аваад явчихгүй шүү дээ.
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
    • Зочин
      Маш үнэн зөв хэлж
      2015 оны 04 сарын 12
    • Зочин
      Яг зөв
      2015 оны 04 сарын 12
  • Сандаг (180.149.78.26)
    1990 оноос өмнө Монгол улс гэж бараг байгаагүй юм шиг ярьдаг манай Ардыг чилээж алагчид өмнөх үеэ доош нь хийж гутаасанаар өөрсдийгөө дөвийлгөн түүхэнд үлдээхийн тулд юу ч хийхээс буцахгү й хүмүүс Хэдий тэгэвч үнэн юм үнэнээрээ тодорч өөрсдийнхөө тарыг таниулцгаалаа даа?
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • Сандаг (180.149.78.26)
    1990 оноос өмнө Монгол улс гэж бараг байгаагүй юм шиг ярьдаг манай Ардыг чилээж алагчид өмнөх үеэ доош нь хийж гутаасанаар өөрсдийгөө дөвийлгөн түүхэнд үлдээхийн тулд юу ч хийхээс буцахгү й хүмүүс Хэдий тэгэвч үнэн юм үнэнээрээ тодорч өөрсдийнхөө тарыг таниулцгаалаа даа?
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.21.28)
    ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ӨӨРИЙГӨӨ Ю.ЦЭДЭНБАЛ ДАРГАТАЙ ГАНЦ УДАА Ч БОЛОВ ДҮЙЦҮҮЛЖ БОДОЖ ҮЗСЭН БОЛОВ УУ. ЮУ ГЭЖ БОДОГДСОН БОЛ.....
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
    • Зочин
      Зайрмаг Элбэгээ
      2015 оны 04 сарын 12
  • Зочин (103.9.90.98)
    Ёстой мундаг хүн шүү. Одоо ч хүртэл аав ээжийн минь гэрт Бал даргын жаазтай зураг, Бал даргын хивс байдаг. Эрдэнэтийнхэн харин их ухаан сорьж Бал даргын зурагтай хивсийг хийсэн нь гүйлгээ сайтай зүйл болсон шүү. 3 хүн дутамын 1 нь Увс гаралтай байхад Бал даргыг үгүйсгэх хүн байхгүй байхаа. Айл бүхний гэрт Бал даргын хивс өлгөөтэй байх болтугай
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • gomo monhoo (150.129.143.225)
    Төмөр Замийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж олон жил шорнгоор явсан эр наранд гарч ирсэн хойноо шоронгийн гаж зуршилаа мартаж чадалгүй байрнийхаа өсвөр насний хөвгүүдийг шохоорхож Улмаар үүнээсээ болж 48-р байранд бөөн асуудал үүсгэж олон аав ээжийн дургүйг хүргэж явсан жинхэнэ маанаг нөхөр байгаан. Одоо энэ нөхөр байраа зараад Төв цэнгэлдэхийн хажууд орших Нархан хотхонд нүүж ирээд энэ байрний 51-р байрний 1-р орцний таван давхарт амьдарч байгаа боловч бас зүгээр байж чадахгүй энэ хавийн залууухан хөвгүүдийг татаж чангаасаар байдаг сурагтай Гадаад зүс царай нь бүдүүн махдаг биетэй, намхан нуруутай, үсгүй мулзан толгойтой. Хар өнгийн РАВ-4 машинийг цагаан өнгийн раум машинтай сольж унадаг энэ нөхөрөөс энэ хавийн эцэг эхчүүд хөвгүүдээ хол байлгахад буруудах зүйлгүй. Өөр нэг юм бол мөнхөөг архаг тэмбүүтэй гэж хүмүүс ярилцдаг юм байналээ. Илүү дэлгэрэнгүй мэдье гэвэл youtube дээр MONGOLIIN IJIL HUISTNIIi HOLBOO гэсэн айхтар том аудио бичлэг байгаа
    2015 оны 04 сарын 11 | Хариулах
    • suld
      Bal darga mini uneheer mundaag hun baisan um. Ter hun ard tumnee boddog, huchnii baiguullagaa chadbarlag udirddag bailaa. Tanii buteen baiguulsan strategiin zoriulalt buhii tsergii tomor zamiig eebii eronhiilogch general Byambajabaaraa huulj abhuulaad hailuulaad tomriig ni hyataduudad zarchihsnaas ehluuleed armia ustgaj baina daa.Zobhon eh ornoo hamgaalahad heregleh mash tom buteen baiguulaltiig chini iinhuu ustgasan shuu dee
      2015 оны 04 сарын 11