Хогийн цэг дээр ажиллаж байгаа иргэдийг бүртгэлжүүллээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс санаачлан “Танд туслая” компанит ажлыг Цагаан давааны хогийн цэг дээр өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Мөн тус аянд дүүргийн цагдаагийн II хэлтэс, Эрүүл мэндийн төв, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын Амгалан орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, “Мөрөөдлийн төв” ТББ болон хороодын нийгмийн ажилтууд хамтран ажилласан юм.

Цагаан давааны хогийн цэг дээр ажиллаж, амьдарч байгаа иргэдийг “Танд туслая” компанит ажлын хүрээнд бүртгэлжүүлэн, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. Түүнчлэн дээрх иргэдэд хувцас, оол хүнс болон бусад эд материалын тусламжийг олголоо.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ххххххххх (202.179.11.226)
    эд нар уул нь зөв ажил хийж байгаа юм жоохон ч гэсэн цалин өгвөл хогын цэгийг цэхцлээд өгөх хүмүүс дээ
    2015 оны 04 сарын 11 | Хариулах