Олон нийтийн цагдаагийн цалинг нэмлээ


Улаанбаатар хотын Цагдаагийн газар өнгөрсөн оны 7 дугаар сараас эхлэн олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулж, ажиллуулж эхэлсэн. Нийт 440 иргэнийг олон нийтийн цагдаагаар ажиллах боломжтой эсэхийг судалж, 250 иргэнийг сургалтад хамруулж, өнөөдрийн байдлаар 224 иргэнтэй гэрээ байгуулан олон нийтийн цагдаагаар ажиллуулж байна. Эдгээр иргэний сарын цалин нь 355 мянган төгрөг аж. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас энэ онд баталсан 1.5 тэрбум төгрөгийн төсөвт багтаан одоо ажиллаж байгаа 224 олон нийтийн цагдаагийн ажилтанд олгож байгаа цалин, урамшууллыг Төрийн тусгай алба хаагчийн цалингийн сүлжээний ТТ-5-1 шатлалаар нэмэгдүүлэх саналыг тавьсны дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид олон нийтийн цагдаагаар ажиллаж байгаа 224 иргэний сарын цалинг 2015 оны 2 дугаар улирлаас эхлэн ТТ-5-1 шатлалаар дүйцүүлэн 439 мянган төгрөгийн цалинтай ажиллуулахаар тогтоов.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.229.121.246)
    Ийм цалингаар амьдарч чадах уу унэхээр хунд луйварчдаа зогсоо ард тумэн эрх баригчдын тоглоом ууу унэхээр доромжилсон байнаа Баярыг хар л даа биднийг удахгуй газар нутаг хун ардтай маань нэг оглоо зарчихсан байх виЙ ЭНЭ ЯНЗААРААА ТОРООС ГАРСАН ЛУЙВАРЧИД МSС ОДЖАРГАЛ Ч БОЛИОСОЙ НЭГ Л ИХ УНЭТЭЙ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ АРДУУДЫГ ШУЛСАН ХЯТАДТАЙ НИЙЛСЭН ХУН!!!!!!!!!!!
    2015 оны 04 сарын 11 | Хариулах