Монгол Улсын төрийн далбаатай онгоц хулгайн ан хийж яваад живжээ

Монгол Улсын далбааг мандуулсан 450 гаруй усан онгоц гадаад далайгаар аялж яваа гэж Далайн захиргаанаас мэдээлж байсан.  Тэдний нэг загас агнуурын   “Thunder” нэртэй хөлөг онгоц Африкийн баруун хэсгийн далайд живжээ. Уг онгоцыг хулгайгаар загас  агнадаг гэж  “Sea Shepherd” байгаль хамгааллын байгууллагаас мэдэгджээ. Тус байгууллагынхан   хоёр усан онгоцтой 110 хоног загасчидтай нүд алдам их далайд хөөцөлджээ. Өчнөөн хоног  “муур хулгана болж” хөөцөлдсөн “Thunder” хөлөг даваа гаригт живсэн гэж байгаль хамгаалагчид мэдэгдсэн байна. Хууль бус загас агнуурын “Thunder”  хөлгийн ахмад нь  Чили хүн байсан гэнэ. Хөлөг онгоцон дээр нийт 40 хүн байсны 30  орчим нь Индонезийн иргэд байсан аж.  “Sea Shepherd” байгаль хамгааллын байгууллагынхан  “Thunder” хөлөг онгоцыг хулгайгаар ховор төрөл зүйлийн загас агнуур хийхээс сэргийлэх үүднээс дөрвөн сарын турш ажиглан хөөцөлдсөн гэж мэдэгджээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, “Thunder” хөлгийг Шинэ-Зеланд улсын хүсэлтээр 2013 оноос эхлэн Интерполоор эрэн сурвалжилсан  байна. “Интерпол”-д мэдээлснээр “Thunder” хөлгийг эзэмшигчид зохион байгуулалттай гэмт бүлэглэл байх магадлалтай аж.  2006 оноос хойш хулгайн загас агнуураар 60 сая ам.доллар олсныг нь тогтоожээ.  Тус хөлөг хууль бус үйлдлээ нуухын тулд  Монгол, Нигери зэрэг хэд хэдэн улсын далбаан дор загас агнуур хийдэг байсныг илрүүлсэн байна. Хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг хөлөг онгоц яагаад Монгол Улсын далбаа мандуулж явсныг шалгаж тогтооно гэдэгт найдъя.

Эх сурвалж: The guardian.com

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Hudal medeelel (202.131.242.238)
    haa gazar baigaa hulug ongotsiin Mongoliin dalbaatai gej hudlaa yaridgiig hezee bolih ve? Dalaid gartsgui Mongoliig dalaid gartstai bolgoh gej zutgej yavaa Mongol zaluusiin itgel zutgeliig ta nar bodoltsoj baij bichij baimaar umaa setguulchee. Uneheer unen esehiig ni medmeer bol Zam teevriin yamand baidag hariutsdag gazar ni ochij lavlachihaad tavij baigaach.
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • bkyukl (202.179.10.150)
    Өнөөх л өөрийгөө улс төрийн тулхтай ноён нуруутай улс төрийн хүчин гэж магтдаг МАХН-МАН-ын дарга асан Энхбаярын, энэ намынханы л хийсэн ажил,зүгээр байж чадахгүй шуналдаа хөтлөгдсөн луйварчид бидний эх орон улсын маань нэрийг далай давуулан зарж идэж байгаа хэрэг,ингэж байхад бидний ажил үйлс яаж бүтэх билээ,нүгэл бузар хоёр шингэсэн нам алга болоосой билээ.
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • монгол хүн (122.201.21.53)
    Монголчуудын төр засаг нь худалч хулгайчдаар дүүрэн байгаа юм чинь тэр харь хол байгаагаад бол чихээстэй л байгаа
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • хэхэ (202.5.196.170)
    энэний цаана чинь Энхбаярын дүү байгаа гээд байгаам даа
    2015 оны 04 сарын 10 | Хариулах