“Хүрээ тулга” сургуулийн хүүхдүүд хоолондоо хорджээ

Нийслэлийн Баянгол дүүргийн “Хүрээ тулга” бүрэн дунд сургуулийн хүүхдүүдийн дунд хоолны хордлого бүртгэгджээ.160 хүүхэд, есөн багш ажилчдыг асуумж судалгаанд хамруулсан бөгөөд 69 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг (бөөлжих, дотор муухайрах, гэдэс базлах, суулгах, ам цангах, хөлрөх зэрэг) илэрч, гурван хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж байгаа аж. 53 хүнээс лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулж, лабораторийн шинжилгээ болон тархварзүйн судалгаа үргэлжилж байгаа гэнэ. Тиймээс сургуулиуд  үдийн цайны дээжийн хөргөгчтэй байх, хөргөгчний хэмийг тогтмол хэмжих, батлагдсан цэстэй байх бөгөөд цэсэнд бүтээгдэхүүний нийц зохицол зэргийг сайтар хянаж байхыг анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.