Ерөнхийлөгч ажлаа тайлагнана

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, үдээс хойш Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тайланг сонсоно.
 
1.Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
 
-Хууль санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.ОЮУНХОРОЛ танилцуулна;
 
-Байгаль, орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.
 
2.Казиногийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар, 2015.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
 
-Хууль санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.ОЮУНХОРОЛ танилцуулна;
 
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна.
 
14.00 цагаас:
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тайланг сонсоно.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.