Дорнод аймагт түймэр гарчээ

Дорнод аймгийн  Цагаан-Овоо сумаас баруун тийш, 2-р багийн нутагт түймэр гарчээ. Тодруулбал худаг ухаж байсан хувь хүмүүс гагнуур хийж байгаад гал алдаж түймэр тавьсан байна. Одоогоор түймрийг унтраахаар тус сумын засаг даргын орлогч н.Доржцэрэн, ЗДТГ-ын дарга н.Батхүү нараар ахлуулсан 2 машин, 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг унтраахаар явсан бөгөөд одоогоор хуучин гарсан түймрийн цурам руу дөхсөн бөгөөд салхи ихтэй байгаа учир унтраахад бэрхшээлтэй байгаа аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.