
“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн хурлаар тус компанийн гүйцэтгэх захирлаар Ч.Сайханбилэгийг томилсон байна. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурийн хувьд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэгдэх Г.Дэнзэнгийн асуудлаар ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид байгаа юм. Түүний биеийн байдал хүнд байгаа учир батлан даалтад гаргахыг өмгөөлөгч нь удаа дараа тавиад байгаа юм. Мөн “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболдыг томилжээ.