

Дөрөвхөн настай бяцхан охиноо онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт,түүний хамтран амьдрагч Г.Маралмаа нарыг сэжигтнээр татан шалгасаар багагүй хугацаа өнгөрөв. Тэднийг ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж буй. Өчигдрөөс сэжигтнүүдэд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн тухай хуулийн байгууллагынхан ярьж эхлэв.
Т.Цогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107.3, 246.1-т зааснаар хэрэг үүсгэн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байна. Тус зүйл заалтуудад “Бусдын амь биед аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх, энэ хэргийн улмаас хохирогч нас барсан, бусад хүнд хор уршиг учирсан бол 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх, гэмт хэргийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг аж.
Харин хамтран амьдрагч Г.Маралмаагийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.12, 91.2.15-т зааснаар буруутгагдаж байгаа юм байна. Тус зүйл заалтуудад “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц хэрцгий аргаар хөнөөсөн бол 15-25 жил, эсвэл цаазын ялаар шийтгүүлнэ” гэж заажээ. Энэ хоёр хүний ямар ял авах нь ерөнхийдөө тодорхой болсон байна. Г.Маралмаад хамаг бурууг тохож байгаа болохоор ялын хүндийг үүрэх нь ээ. Эндээс харахад,бяцхан охины амийг зэрлэгээр хөнөөсөн Т.Цогт ял завшиж болзошгүй гэсэн мэдээ үнэний ортой бололтой. Тvvний ойрын ах дүүс нь хуулийн байгууллагад нөлөө бvхий алба хашдаг гэж нэлээд эртнээс сонсдох болсон. Прокурорт ажилладаг нөлөө бүхий хамаатан нь түүний хэргийг хэрэгсэхгүй болгох талаас нь эрвийх дэрвийхээрээ хөөцөлдөж байгаа гэлцэж байсан нь үнэний ортойдог оо. Эр хүний хүншгүй Т.Цогт нэгэн цагт унан тусан дурлаж,эхнэрээсээ салан байж нийлсэн Г.Маралмааг алуурчин гээд “жийж” орхих нь тодорхой ч юм шиг. Т.Цогт гэгч новшийн эр хийсэн хэргээ хамтран амьдрагч бүсгүйд тохож байгаа нь тэр хоёрын ялын дүгнэлтээс харагдана. Хэрэгтнүүд анхнаасаа хэн аль нь уснаас хуурай гарахыг оролдож, бие биенийхээ эсрэг мэдvvлэг өгч байсан. Сэжигтэн Г.Маралмаа “Цогт охиноо ээж дээрээ очно гэж уйлаад байхаар нь зодсон. Аймаар зодоод байхаар нь би очиж салгасан” гэж мэдvvлэг өгсөн бол Т.Цогт “Миний хамтран амьдрагч Маралмаа намайг эзгvй байхад охиныг минь зодож, загнаж, хоол унд өгөхгvй, бие засуулахгvй хорьдог байсан” гэжээ. Ямартай ч хэргийг шалгаж байгаа Баянзvрх дvvргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн энэхvv хэргийн учрыг олох нь лавтай. Хар нялхаараа бурханы орон руу одсон бяцхан охин ямархан их гомдлыг тээж явсан бол. Үнэнийг олж бяцхан охины сүнсийг амраахгүй юм бол өчнөөн шуугиан дэгдээж,зул асааж жагсаж цуглан эмгэнэсэн нь илүүц болж мэднэ. Улс даяараа энэ хэрэг хэрхэн шийдэгдэх бол гэж чих тавьж байгаа. Үртэй үндэстэй болгон бяцхан охиныг өрөвдөн нялх биедээ даахааргүй их зовлон үүрч явсныг нь халаглан харамссан. Тэгвэл түүнийг зовоож тарчлааж байсан Т.Цогт,Г.Маралмаа нарын ял завшихыг хэн ч өршөөхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бяцхан охиноо жигшvvртэйгээр хөнөөсөн нэр бvхий хvмvvс шударга хуулийн гадна vлдэх ёсгvй” гэж мэдэгдсэнийг дахин сануулъя. Жигшүүрт эцэг Цогт хийсэн хэргээ хүлээгээд шорондоо орохгүй бол Улаанбаатарын гудамжинд түүнтэй тааралдсан хүн болгон бие биеэсээ өрсөж нулимна. Ард түмэн Т.Цогтын ял завшихыг яагаад ч зөвшөөрөхгүй. Түүнд хийсэн хэргээ Г.Маралмаа бүсгүйд ачиж орхиод сэмбэлзтэл эрх чөлөөтэй алхах эрх байхгүй. Хэрэв тэр “хараал идсэн” эцэг ял завшаад гараад ирвэл зодуурын шархаа дааж ядсаар хорвоог орхисон бяцхан охины сүнс амар тайван байх уу. Дөрөвхөн настай бяцхан амьтны тухай ярьж дуусаагүй байтал гурван настай нялх хүүг модон сандлаар цохиод алчихдаг эцэг олныг хирдхийлгэв.
Өнгөрсөн мягмар гаригийн орой гуравхан настай бяцхан хүү төрсөн эцгийнхээ гарт амиа алдсан нь үнэн аж. Адгуус ч төрсөн үрээ харамлан өмөөрдөг орчлонд төрсөн эцэг нь

Энэ байранд гурван настай бяцхан хүүгийн амийг төрсөн эцэг нь хөнөөжээ
хүүгээ зодож аминд нь хүрнэ гэдэг юутай харамсалтай вэ. Уг хэрэг яалт ч үгүй 22:00 цагийн үед гарсан бөгөөд хүүг яаралтай Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэхээр авч явсан байна. Хамгийн өрөвдмөөр нь, зодуурын шархаа дааж ядан амьсгалж байсан хүү эмнэлгийн бараа харж чадсангүй замдаа амьсгал хураажээ. Энэ аймшигт хэргийг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 42 настай Б гэгч үйлджээ. Одоо хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд сэжигтэн Б-г хорих 461-р ангид цагдан хорьсон байна. Монгол эрчүүд архи уухаараа арай л арчаагүй,адгууснаас дор авирлаад байна гэсэн эмзэглэл нийгмийг цочирдуулж байна.
Сэтгэгдэл (13)