Монгол оюутнууд эх орноо сурталчилжээ

Франц Улсын Шамберигийн Их сургуульд суралцаж буй Монгол оюутан Баярмаа, Нурсаяа, Хонгорзул эх орноо сурталчилжээ. Тэд Шамбери хотын захиргаанаас жил бүр зохион байгуулдаг гадаад улсын оюутан залуус эх орноо сурталчлах, танилцуулах олон улсын фестивалд хоёр дахь жилдээ амжилттай оролцсон байна.Монгол охид хоёр өдрийн турш Монгол үндэсний хувцасаараа гоёж, Монгол хоол бэлтгэн эх орноо амжилттай сурталчилжээ. 17 дахь удаагийн фестивальд 28 орны 100 гадаад оюутан оролцсон ба 4000 орчим хүн үзэж сонирхсон байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.