Мэрай Кэри кинонд тоглоно

Дуучин Мэрай Кэри уран бүтээлээ завсарлан хувийн амьдралдаа өөрчлөлт оруулаад байгаа. Дуучин бүсгүй уран бүтээлдээ удахгүй эргэн орох гэнэ. Тодруулбал тэрээр христмасын баярын тухай өгүүлэх шинэ кинонд тоглох гэнэ. Киноны санааг Мэрай Кэри гаргаж, өөрийн найз найруулагч Бретт Рэтнеритэй хамтарч ажиллахаар болсон бөгөөд  “RatPac Entertainment” компани тус киног бүтээхээр болжээ.Дуучин бүсгүй энэ кинонд гол дүрийг бүтээх юм байна. Киноны агуулгын талаар тодорхой мэдээлэлгүй байгаа ч, дуу хөгжим сэтгэл хөдөлгөм мөч бүхэнд аз жаргалыг авчрах хүчтэй байдаг гэдгийг үзэгчдэд харуулж мэдрүүлэх аж. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.